
Монголын анхны нарийн мэргэжлийн эмчтэй 24 цагийн эмийн сан “Фармаси Клиник” нээлтийн өмнөх тестер хувилбараар ажиллаж эхэлжээ.
“Фармаси Клиник” гэх энэ ойлголт нь Америк тэргүүтэй олон улсад бий болоод удаж буй. Харин манайд яг энэ томьёоллоор анхдагч ажээ. Томоохон сүлжээ эмийн сангууд ерөнхий мэргэжлийн эмч суулган зөвлөгөө өгөх үйлчилгээ байдаг. Харин “Фармаси Клиник”-ийн ялгарах онцлог нь дан ганц зөвлөгөө өгөх бус нарийн мэргэжлийн эмч нар шаардлагатай оношилгоо, шинжилгээ, өдрийн эмчилгээ хийх юм байна. Өөрөөр хэлбэл, анхан шатлалын нэг цэгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг.
Энэ сарын 18,19-нд албан ёсны нээлтээрээ эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах ажээ.
Ханиад томууны дэгдэлт их байгаа учир хүүхдийн болон уушгины нарийн мэргэжлийн эмч нар голдуу төвлөрч ажилах аж. Түүнчлэн утлага, шарлага, бариа, тарианаас эхлээд өдрийн эмчилгээний сонгомол үйлчилгээнүүд иргэдэд үзүүлэх юм байна.
Эмчтэй эмийн сан Сүхбаатар дүүргийн 11р хороолол, автобусны буудлын дэргэд байрлаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй