
Энэ сарын наймны өдөр Замын-Үүд боомтоор Истана маркийн суудлын автомашинд гарал үүсэл тодорхойгүй, импортын гэрчилгээгүй 405 кг гахайн махыг нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхээр завджээ. Уг хэргийг Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож бараа, бүтээгдэхүүнийг хураан авсан байна.
Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр иргэн Ж нь Монгол Улсын соёлын өвд хамаарах 1789-1855 онд зохиогдсон, уйгаржин бичгээр бичигдсэн 38 ширхэг түүхэн сурвалж бичгийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлийг илрүүлэн шалгаж, холбогдох байгууллагад шилжүүлсэн аж.
Эх сурвалж: МХЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй