
Энэтхэгийн Газрын тос, байгалийн хийн сайд Дармендра Прадхан цөөн хэдэн улсын хараат байдлаас ангижрахын тулд коксжих нүүрс импортлох чиглэлээр Монгол болоод ОХУ-тай хэлэлцээр хийж буйгаа мэдэгджээ. 2030-2031 он гэхэд 300 сая тонн ган үйлдвэрлэх зорилт тавьсан Энэтхэг улсын хувьд ган хийхэд ордог түүхий эд болох коксжих нүүрсийг боломжийн үнээр импортлохоор зорьж байна хэмээжээ.
Тэрээр “Энэтхэг улс нүүрсээ Австралиас импортоор оруулж ирдэг нь сайн хэрэг боловч сайн чанарын коксжих нүүрс Монголд мөн бий. Бидний хувьд тэр нүүрсийг боломжийн үүнээр импортолж оруулж ирэхээр Монгол улсын парламенттай ярилцаж байна” хэмээн ярьжээ.
Анх 2016 онд яамны болон Энэтхэг улсын төрийн гангийн байгууллагын(SAIL) бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатарт коксжих нүүрс импортлох гэрээ, хэлэлцээр хийхээр ирж байв. Анхны төлөвлөгөөгөөр коксжих нүүрсийг БНХАУ-ын боомтуудаар дамжин өнгөрүүлж авах байсан ч энэ нь бүтэхгүй болсон байна.Эх сурвалжийн мэдээлснээр Энэтхэг улс ОХУ-ын Восточный боомтоор дамжуулан авахаар хэлэлцээрийн шатандаа явж байгаа юм байна. Click To Tweet
Мөн Энэтхэгийн Газрын тос, байгалийн хийн сайд Дармендра Прадхан “Бид Орос улсын удирдах албан тушаалтнуудтай яриа хэлэлцээр хйиж, коксжих нүүрсний үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан” хэмээжээ.
Энэтхэг улсын коксжих нүүрсний хэрэглээний 85 хувь нь импортынх юм. Click To TweetЭх сурвалж: economictimes
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй