
Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын гомдлоор УИХ-ын гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүлийг гүтгэсэн хэргээр шүүлээ. Гэвч уг шүүх хурал хойшилсон юм.
Энэ үеэр Э.Бат-Үүл уг асуудлыг дэвэргэн шоудах гэсэн ч нэг их газар авсангүй. Өнөөдөр ардчилсан Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөр л дөө. Энэ өдөр уг хуулийг батлалцсан намайг шүүж байна гэсэн утгатай түүний жиргээнд олон хүн хүн гүтгэсэн бол дуугүй шүүгд хэмээх хариу өгч байна.
Тиймээс л мань эрийн шоу амжилтгүй боллоо. Маргааш бас Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдолтой Э.Бат-Үүлд холбогдох хэргийг шүүнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй