Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.01.13-ны 10.00 цагт эхэлсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд ирээгүй байна.
Мөн шүүх хуралдааны оролцогч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа.
Өнгөрсөн 2018 оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг.
Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
I am a blogger and Seo Expert also Information of all Crack Software
Web Site Link
https://cracklicensekey.org/wondershare-uniconverter-crack/