Цонхыг цахилгаан үүсвэр болгох чадвартай тунгалаг нарны хавтанг зохион бүтээжээ

АНУ-ын Мичиган мужийн их сургуулийн эрдэмтдийн баг архитекторын маш олон шийдлээр суурилуулж болох нэвт харагддаг нарны хавтан зохион бүтээжээ. Зөвхөн барилга бус гар утас, автомашинд гээд бүх л гадаргууд суурилуулах боломжтой аж. Өмнө нь энэ чиглэлээр маш олон судалгаа хийгдэж байсан боловч үр дүнгийн хувьд бага үр ашигтай, материалын хувьд чанар муутай болж байв.

Энэ нарны хавтан нь гэрлийн дамжуулалтанд нөлөөлөхгүйгээр нарны эрчим хүчийг өөртөө хураан авах чадвартай. Хэт ягаан туяа зэрэг хүний нүдэнд үл харагддаг гэрлийн долгионыг өөртөө шингээн авдаг органик молекулуудыг ашиглан бүтээжээ. Click To Tweet

Шингээн авсан нарны гэрэл нь улмаар дэлгэцийн хавтан хэсэг рүү шилжиж, фотоэлектрик нарны эсийн нимгэн туузны тусламжтайгаар цахилгаан болон хувирдаг байна.

Хотын өнгө төрхийг бүрдүүлдэг шилэн барилгуудаас гадна хуучны барилгуудын гадна талын фасатыг ч үүгээр бүрэн бүрэн боломжтой аж. Click To Tweet

Одоогоор эрдэмтдийн баг хавтангийн эрчим хүч үйлдвэрлэх үр ашгийг таван хувь болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор үр ашгийн тооцоолол нэг хувьтай байгаа аж. Эрдэмтдийн багт  Yimu Zhao, Benjamin Levine болон Garrett Meek нар багтжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ