Шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүд төрүүлсэн болон үрчилсэн хүүхдийнхээ тоогоор 1 жил 6 сарыг нэмж тооцуулна

2020-01-13

Нийгмийн даатгалын ерөнхий газраас  2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтын талаар мэдээлэл өглөө. Уг хуулийг 2017 онд баталсан ч хэрэгжих хугацаа нь 2020 он байсан юм.

Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулиар тэтгэвэр тогтоолгохтой холбоотой ямар өөрчлөлт орсныг онцлон хүргэе.

  • Тэтгэврийн даатгал нөхөн төлүүлж байгаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь харьяа сум, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж нөхөн төлүүлэх бүрэн боломжтой. Шимтгэлийн нэг сарын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй буюу 420 мянган төгрөгийн 10 хувиар тооцож 42 мянган төгрөгөөр тооцож төлнө. Урьдчилсан тооцооллоор улсын хэмжээнд 81 мянган малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч уг хуульд хамрагдахаар байна. Хууль хэрэгжсэнээр 2020 онд 34 мянган иргэн шинээр өндөр настны тэтгэвэр тогтоолгох тооцоог гаргажээ.
ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ. Click To Tweet
  • 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврээ тогтоолгож байгаа иргэдэд хамаарах хууль юм. Хуулийн үйлчлэлд нь 1990 оны 10 дугаар сарын 27-нд батлагдсан БНМАУ-ын Тэтгэврийн хуулинд заасан дөрвөн нөхцөлөөр 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арван хоёрдугаар сарын 30-ныг хүртэл өндөр настны  тэтгэвэр тогтоолгосон иргэд хамаарна.

Тухайн үед дээрх хуулийн зүйл заалтаар

  • Төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, 15 жил ажилласан 50 насанд хүрсэн эмэгтэйчүүд
  • 20-иос доошгүй жил  ажилласан эмэгтэйчүүд
  • нийтдээ 27 ба түүнээс дээш жил ажиллаж, нас харгалзахгүйгээр өндөр настны тэтгэвэр тогтоолгосон эхчүүд болон 32 жил улсад ажилласан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд дээрх хуулийн хүрээнд тэтгэвэр тогтоолгож байжээ. Тухайн үед 44 мянган иргэн дээрх үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон байна.
Тэгвэл шинэ хуулиар 21 мянган иргэн 50 мянган төгрөгөөр нэг удаа тэтгэврээ нэмэгдүүлэх юм байна. Үүнд улсын төсвөөс 12,7 тэрбум төгрөгийн зарцуулахаар төсөвлөжээ. Click To Tweet -2020 оноос эхлээд шинээр тэтгэврээ тогтоолгох эхчүүдийн хувьд НДШ төлсөн нийт хугацаан дээр нь төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1.6 сарыг нэмэгдүүлэх заалт хэрэгжиж эхлэв. Click To Tweet

Жишээлбэл, 18 жил НДШ төлсөн 50 насанд хүрсэн 5 хүүхэдтэй ээж өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргалаа гэж бодоход 5 хүүхдийг нь 1.6 сараар тооцвол  7 жил 6 сарыг тухайн эхийн НДШ төлсөн жил дээр нь нэмж тооцно гэсэн үг юм. Ингэснээр дээрх эх 23 жил НДШ төлснөөр тэтгэврээ тогтоолгох боломжтой болж байна.

Эсвэл 10 жил НДШ төлсөн дөрвөн хүүхэдтэй ээж байлаа гэхэд хүүхдийнх нь тоогоор 1.6 жилийг нэмж 16 жил 4 сараар тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг юм. Click To Tweet Гэхдээ тэтгэвэр тогтоолгох нас нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан насныхаа болзлыг хангах заалт хэвээр үлдсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ