Америкчуудын олонхи нь Трампын Ирантай үүсгэсэн харилцааг сайшаахгүй байгааг санал асуулгын дүн харууллаа

Өнгөрсөн бямба гарагт цахимаар явуулсан санал асуулгаар Америкчуудын ихэнхи нь Ерөнхийлөгч Доналд Трампын Ирантай бий болгосон харилцааг сайшаахгүй байгаа мөн өмнөхөөс илүү аюултай санагдах болсон гэж хариулжээ.  Нийт оролцогчдын 56 хувь нь Трампын Ирантай үүссэн хурцадмал нөхцөл байдлыг шийдвэрлэж байгааг арга барилыг буруу гэж үзсэн бол 43 нь зөв гэж бодож байгаа гэжээ. Click To TweetСанал асуулга нь АНУ Иран улсын нөлөө бүхий генерал Кассем Солейманигийн амийг хөнөөсний дараа Иран улс АНУ-ын цэрэг байрладаг Иракийн бааз руу пуужин харвасан тэр долоо хоногт буюу нэгдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд явагджээ.

Америкийн агаарын довтолгооны талаар асуухад 52 хувь нь тус улсыг аюултай нөхцөлд хүргэсэн гэж хариулсан бол 25 хувь нь Америкийг илүү аюулгүй болгосон хэмээжээ. Санал асуулгад оролцогчдын 32 хувь нь АНУ-г Иран улстай бүрэн хэмжээний дайнд оролцуулах магадлалтай байгаад санаа зовниж байгаа гэж хариулсан байна. Click To Tweet

Намын харъяаллаар нь авч үзвэл, Ардчилсан намын 94, Бүгд найрамдахчуудын 54 хувь нь Ойрхи Дорнодод ахин зөрчилдөөн үүсч болзошгүй талаар санаа зовж байгаа гэж хариулжээ.

Эх сурвалж: cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ