
Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим зүйл заалтын талаар танилцууллаа.
0-3 насны хүүхдээ асарч байх хугацааны шимтгэлийг нийгмийн даатгал төлж байгаа байдлаар албан журмын, сайн дурын, огт нийгмийн даатгалд хамрагддаггүй гэж гурав ангилдаг. Дээрх бүгдэд өөрчлөлт орж, энэ сарын 1-нээс хуулийн шинэ зүйл заалт хэрэгжиж эхэлжээ.
Тодруулбал,
- Албан журмын даатгуулагч буюу ажил хөдөлмөр эрхлээд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа ээжүүдийн хувьд хүүхдийг нь 3 нас хүртэл төлөх шимтгэлийн хэмжээг ажил олгогч хариуцна.
- Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн эрх үүсдэг. Эрх үүссэн ээжүүдийн хүүхдийг нь 3 нас хүртэлх хугацааны НДШ-ийн 50 хувийг тухай эх өөрөө хариуцах бол үлдсэн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сан буюу нийгмийн даатгалын байгууллага хариуцаж төлнө. Click To Tweet
- Нийгмийн даатгалын ямар нэгэн төрөлд даатгуулдаггүй, халамжийн сангаас тэтгэмж авдаг ээжүүдийн хувьд хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны шимтгэлийн 50 хувийг тухайн ээж өөрөө хариуцах бол үлдсэн 50 хувийг улсын төсвөөс төлөх зохицуулалт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
Дараагийн нэг өөрчлөлт нь
- Албан журмын даатгуулагч буюу нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан ээжийн хувьд хоёр дахь удаа төрөхдөө дахин тэтгэмж авдаг байсанд өөрчлөлт оржээ. Хоёр удаагийн төрөлт гэсэн хязгаарлалт байхгүй хэдэн ч удаа төрсөн нийгмийн даатгалын сангаас жирэмсний амаржсаны тэтгэмж авахаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, албан журмын даатгуулагч эхний төрөлтөөс хойш хүүхдээ харах хугацаанд хэдэн ч удаа төрсөн нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжтой гэсэн үг юм.
- Сайн дурын даатгал төлдөг ээжүүдэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 12 сарын дундаж орлогын 70 хувиар тооцож олгодог байсанд өөрчлөлт орж 100 хувь болж өөрчлөгджээ. Ингэснээр сайн дурын даатгуулагч ээжүүдийн тэтгэмжийн хэмжээ 30 хувиар нэмэгдсэн гэсэн үг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Сайн дурын нийгмийн даатгал төлсөн эх, хүүхэдээ 3 нас хүртэлх асаргааны мөнгө болох 50.000 төгрөгөө авах уу?