Филиппиний Таал галт уулаас халуун лав урсаж эхэллээ

Филиппинд галт уулаас нь халуун лав урсан гарч эхэлсэнд эрх баригчид ойрын хэдэн цаг, өдөрт маш аюултай сүйрэл болж болзошгүй хэмээн ард иргэддээ анхааруулж байна. Манила нийслэл хотоос зүүн тийш 70 километрт байршилтай Таал галт уулаас нэг дэхийн өглөөнөөс эхлэн час халуун лав урсаж эхэлжээ.

Өчигдөр тус галт уул дэлбэрч, нэг километр орчимд их хэмжээний үнд агаарт цацан, 8 000 орчим оршин суугчдыг айдаст автуулсан юм.  Таал галт уул нь Филиппиний хамгийн идэвхитэй галт уул бөгөөд сүүлийн 450 жилийн хугацаанд 34 удаа идэвхижсэн байна.

Филиппиний Галт уул, сейсмологийн хүрээнлэнгээс “хөндлөн чигт 60 км-ээс дээш хурдтай үнс, чулуу, хийн урсгал зэрэг аюултай сүйрлийн шинж тэмдэг илрээгүй” гэж үзэж, аюулын төвшинг хамгийн өндөр нь тав байдгаас дөрөв болгон тогтоожээ.

Эрх баригчдын зүгээс галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй хаягдал усанд шидэгдэж, давалгаа үүсэж, улмаар цунами үүсэх аюултай гэж сэрэмжлүүлж байгаа юм.

Эх сурвалж:bbc

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ