
НҮБ-ын Ерөнхий ассемблейд тус байгууллагын гишүүн долоон улс гишүүнчлэлийн хураамж төлөөгүйн улмаас санал өгөх эрхээ хасууллаа гэж мэдэгдлээ. Ингэснээр Төв Африкийн БНУ, Тонга, Ливан, Лесото, Йемен, Гамбия, Венесуэлийн төлөөлөгчид санал хураалтад оролцох боломжгүй болж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн албан ёсны вэб сайтад санал өгөх эрхийг цуцлах шийдвэрийг байгууллагын дүрмийн 19-р зүйлд үндэслэн гаргасан гэж мэдэгдсэн байна. Учир нь НҮБ-д үүрэг бүхий улс орнууд сүүлийн хоёр жилийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй