Австралийн олон хотод эсэргүүцлийн жагсаал болов

Австралийн Сидней, Мельбурн, Брисбэн зэрэг олон хотод эсэргүүцлийн томоохон жагсаал болж, уулын түймрээс бий болсон хямралтай идэвхтэй тэмцэж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг чухлаар авч үзэхийг Скотт Моррисоны засгийн газарт шаардсан байна.

Сиднейгээс Мельбурн, Брисбенээс Хобарт зэрэг Австралийн олон хотын төвд 11-нд хүмүүс олноор цугларч, холбооны засгийн газар үр ашигтай арга хэмжээ авч, Австралийн Зүүн өмнөд нутгийг хамран 5 сар шахам үргэлжилж, асар их гарз хохирол учруулсан, хүний амь эрстэж, шархадсан уулын түймэртэй тэмцэхийг шаардсан байна.

Сидней хотын захиргааны танхимд жагсагчид “Уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулъя, гэр орноо хамгаалъя” гэсэн бичигтэй лоозон өргөж, уриа хашхирч байлаа.

Австралийн нэртэй эдийн засагчдын хийсэн анализаас үзвэл, энэ удаагийн уулын түймэр нөхөхийн аргагүй экологийн гамшиг үүсгэсэн төдийгүй Австралид 5 тэрбум австрали долларын эдийн засгийн хохирол учруулж, аялал жуулчлал, мал аж ахуй ноцтой хохирч, улсын хэмжээнд 120000 шахам үхэр хонь түймэрт шатаж, сүүн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэл хэвийн үйлдвэрлэлээ сэргээхэд олон жилийн хугацаа шаардах болсон бөгөөд энэ нь Австралийн эдийн засагт ноцтой цохилт болж, Австралийн төв банк энэ оны 2-р сард хүүгээ бууруулан, хөрөнгийн гүйлгээг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ