
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны зургадугаар сард зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Учир нь, Салхитын ордын тусгай зөвшөөрлийн эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт дээрх шүүгчдээс долоогийнх нь бүрэх эрхийг сэргээсэн байна. Click To Tweet
ЭРХИЙГ НЬ СЭРГЭЭСЭН ДОЛООН ШҮҮГЧ:
- Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгчП.Золзаяа,
- нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгчД.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Б.Нармандах
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарын эрхийг сэргээснээр ажилдаа орох боломжтой болж байна.
Шалгалтын явцад давж заалдах шатны шүүхийн дээрх дөрвөн шүүгч Салхитын мөнгөний ордын маргалдагч талуудын гомдлыг хянаад анхан шатны шүүхэд буцаасан нь тогтоогдсон байна. Тэднээс гадна нэр дурдсан гурван шүүгчээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрээгүй нь батлагдсан учраас эрхийг нь сэргээжээ.
САЛХИТЫН ОРДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЭЗЭМШИГЧДИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ ХАХУУЛЬ АВСАН ГЭХ ҮЙЛДЭЛД:
- Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
- Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарыг буруутган яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Click To Tweet
Хил давсан шүүгч Ц.Амарсайханы хэргийг тусгаарлаад байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй