• The Beatles хамтлагийн гар бичмэлийг дуудлага худалдаагаар худалдана

    Британийн The Beatles хамтлагийн “While My Guitar Gently Weeps” дууны гар бичмэл текстийг худалдаанд гаргажээ. Жорж Харрисон, Ринго Старр нарын үгийг бичсэн бичлэгийн студийн хуудас 195 мянган доллараар үнэлэгдэж байгаа юм.

    Гитарчин Харрисон хуудасны эхлэл ба төгсгөлд хэдэн мөр бичсэн байдаг. Энэ дууны гол хэсгийг бөмбөрчин Ринго Старр бичсэн байна.

    Ливерпулийн дөрвөлд Фрэнк Кайаццогийн бичсэн захидлыг текстэд хавсаргасан гэж CNN тэмдэглэжээ.

    “While My Guitar Gently Weeps” 1968 онд бичигдсэн. Энэ дуу “Цагаан цомог” -д орсон. Энэ дууны санаа нь Энэтхэг улсад аялаад буцаж ирснийхээ дараа Харрисоноос гарсан аж. Түүний хэлснээр уг дуу нь “бүх зүйл тохиолдох болно” хэмээх дорнын мэргэн ухаанд суурилсан байна. Америкийн Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр “While My Guitar Gently Weeps” дуу нь “Бүх цаг үеийн хамгийн сайхан 500  дуу”-ны 136 дугаарт бичигджээ.

    Харрисоны найз, хөгжимчин Эрик Клэптон гитарийн соло хийжээ. Энэ нь хамтлагийн гишүүд бусад хөгжимчдөөс тусламж хүсэхэд хүрч байсан ховор тохиолдлын нэг байв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ