• Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуульд хориг тавих цахим өргөдөлд нийтдээ 430 хүний гарын үсэг цуглажээ

    Ирэх хоёрдугаар сараас эхлэн хэрэгжиж эхлэх Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуульд хуульд хориг тавих өргөдөлд одоогийн байдлаар нийт 430 орчим иргэд цахимаар гарын үсгээ зураад байна.  Цахим өргөдлийг олон улсын хараат бус Change.org вебсайтад байршуулжээ. Өргөдлийг товч хураангуйлан хүргэвээс:

    “Монгол улсын популист Ерөнхийлөгч болох Халтмаагийн Баттулга Шинэ жилийн мэндчилгээндээ тэтгэврийн зээлийш тэглэх тухай гэнэтийн мэдэгдэл хйиж, улмаар  УИХ-г хууль батлахад хүргэлээ. Энэ нь нийт тэтгэврийн насны иргэдийн 70 хувь буюу Монгол улсын нийт хүн амын 8 хувийн тэтгэврийн зээлийг тэглэх төлөвлөгөө юм.Тэтгэврийн зээлийн нийт өр буюу үлдэгдэл нь 283 сая ам.доллар буюу энэ нь улсын ДНБ-ий 2 хувьтай тэнцэж байна. Энэ нь өөрөө бүхэлдээ хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэж заасан Монгол улсын Үндсэн хуультай харшилж байна. Энэ төлөвлөгөөнд нийт хүн амын ердөө 8 хувь нь л хамрагдаж байгаа бөгөөд ингэхдээ ч өрийн хэмжээнээс нь хамаараад ялгаатай аж. Эдийн засгийн хувьд ямар ч логикгүй шийдвэрийн үр дүнд  Төв банкнаас нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн зээлийн олголтыг зогсоо гэж арилжааны банкуудад тушаасан нь эргээд амьдралаа тэтгэхийн тулд банкнаас үнэхээр зээл авах хэрэгтэй байсан тэр хүмүүсийн амьдралыг эрсдэлд оруулсан хэрэг болов.

    Эдийн засгийнх нь хувьд авч үзвэл, Монгол улс жилиийн нийт ДНБ-ээсээ 2.7 дахин их буюу нийт 27 тэрбум ам.долларын гадаад өртэй. Засгийн газрын зээлээ төлөх үүргээ биелүүлж чадаагүй гэсэн асар их дарамтанд орсон Монгол улсын ОУВС-гаас 5.5 тэрбум ам.долларын дэмжлэг авч, одоо ч ОУВС-гийн хяналтан дор байна. Цаашлаад, Засгийн газрын 2019-2020 төсөв өөрөө маш их алдагдалтай учраас тэтгэврийн зээл тэглэхийг санхүүжүүлэх ямар ч боломжгүй.  Оронд нь Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашгаас нь санхүүжинэ гэлээ. Маргаан дагуулсан Салхитын мөнгөний ордоос ашиг гарч эхлэх хүртэл нь Засгийн газар Төв банк бонд худалдан авч, ДНБ-ий 2 хувьтай тэнцэхүйц хэмжээний шинэ мөнгөн тэмдэгтийг зах зээлд нийлүүлэх гэсэн нэг л төлөвлөгөөтэй үлдлээ.

    Нийгмийн цөөнхийн хариуцлагагүй зарцуулалтын дүнд үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ унана. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг танилцуулахаас өмнө 8 хувьд арай чүү барьж байсан инфляцийн төвшин өснө. Инфляцийн төвшин нэмэгдсэнээр, цаг хугацаа өнгөрөх тусам өдөр тутмын хэрэгцээндээ илүү ихийг төлөх болж хүмүүсийн амьдралын төвшин уруудна” гэжээ.

    Дэлгэрэнгүйтэй энд дарж танилцана уу. 

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ