• Үндсэн хуулийн өдрийн барилдаанд аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

    28 жилийн тэртээ, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн идэр есийн хүйтэнд шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан байдаг.

    Энэхүү түүхэн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр буюу бөхийн өргөөнд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нараар манайлуулсан хүчит 128 бөхийн болов.

    Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Жем Интернэшнл” ХХК-ийн бөх аймгийн заан М.Лхагвагэрэл урамтай сайхан барилдан түрүүлж, Хөвсгөл аймгийн галт сумын харьяат, Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэлээ.

    Оны эхний барилдаан энэ болдог тул бөхчүүд олноор барилддаг. Аварга, арслан хоёр хоёрын даваанд аймгийн цолтнуудад өвдөг шороодсон бол түрүү бөх М.Лхагвагэрэл онцгой сайн байгаа Ховд аймгийн хоёр харцага О.Хангай, Б.Бат-Өлзий нарыг 5,6-гийн даваанд дараалан хаяж түрүүллээ.

    Тэрбээр улс аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд анх удаа түрүүлж байна. Чөлөөт бөхөөр 125 кг жинд улсын аварга болсон идэрхэн хүчтэнд спортын өндөр амжилт хүсье. 

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ