Улс орноо 50 жилийн турш захирч байсан Оманы Султан таалал төгсөж түүнийг Соёлын сайд нь залгамжлав

Оман улсыг 50 жил удирдсан Султан Кабус Бен Саид 80 настайдаа таалал төгсжээ. Энэ тухай Ройтерс агентлаг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг дамжуулан мэдээлсэн байна.

Тус улсад гурван өдрийн гашуудал зарласан. Таван жилийн өмнө хааныг хавдартай гэж оношилжээ. Персийн булангийн эрэг дээр байрладаг тус орны төрийн тэргүүн өв залгамжлагч үлдээгээгүй, бас залгамжлагчаа олон нийтэд зарлаагүй аж.

Тус улсын үндсэн хуульд зааснаар гурван өдрийн дотор эрх баригч гэр бүл шинэ султаны нэрийг нэрлэх ёстой юм. Оман улсын Соёлын болон үндэсний өвийн сайд Хайсам бен Тарек Аль Саид нь төрийн шинэ тэргүүн болж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлсэн.

Үнэхээр ч Кабус бин Саидыг нас барсны дараа Оманы шинэ Султанаар өмнө нь Соёлын сайдаар ажиллаж байсан Хайесам бин Тарек Аль Саед боллоо. Тэрбээр Оман улсын эрх баригч гэр бүлийн зөвлөлийн дэргэд тангараг өргөсөн гэж “Аль-Жазира”-аас иш татан Интерфакс бичжээ.

Султан нь өв залгамжлагчгүй учраас шинэ захирагч нь 50 орчим гишүүн багтдаг эрх баригч гэр бүлийн зөвлөлөөр ийн сонгогджээ.

Оманы Султан асан асан Кабус бин Саидийн үхэл бямба гаригийн шөнө мэдэгдсэн. Арванхоёрдугаар сард Султан Бельгид очиж, эмнэлгийн үзлэгт орсон юм.

Кабус Бен Саиед 1970 онд аавыгаа хаан ширээнээс хөөж засгийн эрхэнд гарчээ. Оман дахь засгийн газрын хэлбэр нь үнэмлэхүй хаант засаглалтай тул Султан нь төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн төдийгүй дээд жанжин бөгөөд Батлан ​​хамгаалах, гадаад харилцаа, санхүүгийн сайд байдаг. Оман нь Арабын хойгийн зүүн өмнөд хэсэгт оршдог. Энэ нь Саудын Араб, АНЭУ, Йементэй хиллэдэг юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ