Энэтхэгт хүрээлэн буй орчны стандартыг зөрчсөн тансаг орон сууцуудыг нураажээ

Өмнөд Энэтхэгийн Керала мужийн эрх баригчид байгаль орчны хэм хэмжээг зөрчсөн хоёр орон сууцны цогцолборыг нураажээ хэмээн ВВС мэдээлэв.

Нэгдүгээрт, загварлаг 19 давхар H2O Holy Faith цогцолборыг нураажээ: 90 орон сууц бүхий барилгыг нураахад 212.4 кг тэсрэх бодис хэрэгтэй болжээ. Дараа нь 16 давхар ихэр цамхаг Alfa Serene-г дэлбэлэн нураахад 343 кг тэсрэх бодис оржээ.

Ням гарагт дахин хэд хэдэн орон сууцны барилгыг нураах аж. Нийтдээ 2 мянга орчим хүн уг барилгад амьдарч байжээ. Тэдний зарим нь хуучин байшингаа хэрхэн сүйтгэж байгааг харахаар ирсэн байна.

Энэтхэгийн Дээд шүүх өнгөрсөн жил уг барилгуудыг нураах шийдвэр гаргасан. Уг барилгын зөвшөөрлийг олгогч нь орон нутгийн эргийн хамгаалалтын газрын зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажилд зөвшөөрөл олгосон гэдгээ баталжээ. 2018 онд Керала мужид болсон үерийн гамшиг нь ихэнхдээ хууль бус бүтээн байгуулалттай холбоотой байсан аж.

Эдгээр байшингууд нь элит гэж тооцогддог байсан бөгөөд банкирууд болон тэтгэвэрт гарсан топ менежерүүд тэднээс орон сууц худалдаж авсан байна. Оршин суугчдын нэг нь ВВС-д хэлэхдээ 2006 онд тэрээр Alfa Serene цогцолборт 198 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууц худалдаж авсан гэжээ. Одоогийн ханшаар энэ нь 70 орчим мянган долларын үнэтэй юм. Түүний хөршүүдийн нэг нь жилийн өмнө 176 мянган доллар зарцуулж орон сууц авч байжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр эрх баригчид оршин суугчдад 35 мянган долларын түр зуурын нөхөн төлбөр олгох ёстой аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ