Я.Содбаатар:Улс, эх орныхоо төлөө насаараа ажилласан ахмадуудынхаа асуудлыг шийдсэн түүхэн шийдвэрийг гаргалаа

2020-01-13

Өнгөрсөн баасан гаригийн  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх” хуулийг эцэслэн  баталсан. УИХ-ын гишүүн Я.Содбаатараас дараахь асуултад хариулт авсан юм.

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг жилийн дараа сая төгрөгийг яг өгөх үү. Сонгуулийн шоу болоод өнгөрчих вий гэсэн айдас олон ахмадуудад байна шүү дээ?

-УИХ-ын шийдвэр гарч байгаа учраас өгнө. Хувьцаа, ваучер биш. Хувьцаа бол тухайн компани ашигтай ашиггүй байхаас хамаарч, компанийн ТУЗ шийдвэр гаргадаг. Үнэт цаасыг мөнгөжүүлэх өдөр, хугацаатай нь УИХ-ын шийдвэр гарсан учраас хэрэгжинэ. Click To TweetХуулиар заасан хугацаанаас хойш мөнгөжөөд явах боломжтой.

-Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр инфляцад нөлөөлөхгүй юу?

-Эдийн засгийн хувьд гаргаж байгаа энэ шийдвэр нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцад хэрхэн нөлөөлөх вэ, үндэсний мөнгөн тэмдэгт үнэ ханшид нөлөөлөх үү үгүй юу  гээд бүхий л зүйлтэй  уялдаж гарсан шийдвэр.  Дэд ажлын хэсэгт орж  ажилласан Монгол банк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудын  саналыг үндэслэж эдийн засгийн тооцоолол дээр гаргасан шийдвэр.

-Халамжийн сангаас тэтгэвэр авдаг хүмүүс үүнд хамаарах уу?

-Үгүй. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг хүмүүс үүнд хамаарахгүй.

-Хуулийн гол агуулгын талаар?

-Засгийн газраас яаралтай горимоор” Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх” хуулийг төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл анх орж ирэхдээ 230 мянган тэтгэврийн зээлтэй иргэний тэтгэврийн зээлийг тэглэх, мөн цаашид тэтгэврийн зээлийг бүрэн зогсоох агуулгаар орж ирсэн. Хуулийн хэлэлцүүлгийн хүрээнд УИХ дээр НББСШУ-ны болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч эцсийн хэлэлцүүлгээ хийж баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд болон ахмадуудын зүгээс гаргасан саналыг үндэслэж, үндсэндээ дөрвөн асуудлыг шийдвэрлэсэн.

Огт зээл авч болохгүй гээд бүрэн хаачихаар  баяр ёслол ч юм уу эсвэл хүний амьдралд юу тохиолдохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Тиймээс  бүрэн хориглох байсныг хязгаарлалттай болгож өөрчлөн баталсан. Ингэснээр ахмадууд зургаан сарын хугацаатай жилд нэг удаа тэтгэвэр авах эрх нь нээгдэж байгаа юм. Насаараа улс, эх орныхоо төлөө ажилласан ахмадуудынхаа асуудлыг нэг  удаа шийдвэрлэх түүхэн шийдвэрийг гаргалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ