Үүнээс гадна Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа.
Ч.Сайханбилэгийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулж байсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгааг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Зарлалд Ч.Сайханбилэгтэй холбоотой мэдээллийг худалдаж авах бөгөөд мэдээлэл өгсөн хүнийг нууцална хэмээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй