
НАМЭХ-ноос өнөөдөр “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт НАМЭХ-ны Удирдах зөвлөлийнхөн, УИХ-ын гишүүд,эрдэмтэн, судлаачид, хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов.
- Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан,
- АШУИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн багш, Анагаах ухааны доктор М.Ундрам,
- ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн тэнхимийн багш, Анагаах ухааны доктор М.Пүрэвжав
- АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор Ж.Цолмон нар оролцож хийжүүлсэн ундааны хиймийн бүтэц найрлага, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хэрэглээ, судалгааны үр дүнгийн талаар илтгэл тавьж мэдээлэл өгсөн юм.
500 грамм хийжүүлсэн ундаанд 12 цайны халбагатай тэнцэх хэмжээний сахар ордог гээд бодохоор өдөрт ийм хэмжээний хийжүүлсэн ундаа уудаг хүүхэд жилд 22 кг элсэн чихэр иддэг гэсэн үг юм.
Нийт хүүхдийн 66 хувь нь өдөр болгон хийжүүлсэн болон чихэрлэг ундаа хэрэглэдэг гэх судалгаа гарсан нь хийжүүлсэн ундааны хэрэглээ ямар өндөр төвшинд байгааг харуулж байна.
НАМЭХ-ны Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Уранбилэг “Хийжүүлсэн ундааны хор хөнөөл нь таргалалт, шүдний өвчлөл, даралт ихсэх гэх мэт олон өвчний суурь болж байна. Тэр дундаа хүүхэд багачууд, залуусын дунд хийжүүлсэн ундааны хэрэглээ маш их байна. Хийжүүлсэн ундаанаас татгалзахын тулд эхлээд ээжүүд бид татгалзах хэрэгтэй гэсэн уриаг дэвшүүлж байна. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд, оюун санааг ч бодсон хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгах шаардлага яахын аргагүй бидний өмнө тулгарсан байна” гэсэн юм.
Хүн 30 нас хүртлээ ясны 90 хувийг бүрдүүлдэг кальциа нөөцөлж, түүнийгээ насан туршдаа ашигладаг байна. Гэтэл хийжүүлсэн ундаа уусан эхний 10 минутын дотор фосфорын хүчил нь бие дэх бодисын солилцоог эрчимжүүлж шээсээр их хэмжээний кальцийг гадагшлуулдаг ажээ. Click To Tweet
Америкийн эрдэмтэдхийжүүлсэн ундаа нь таргалалт, ясны сийрэгжилт болон бусад эмгэгийн шалтгаан болдогоос гадна байнга хэрэглэдэг хүүхдийн анхаарал төвлөрдөггүй гэдгийг судалгаанд үндэслэн нотолжээ. Click To TweetЭнэ талаар АШУИС-ийн багш М.Ундрамын илтгэлд ч гарсан.
Хийжүүлсэн ундааны бүтэц, найрлагын талаар Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Өнөрсайханы илтгэлд өгүүлснээр“Хийжүүлсэн ундааны хор хөнөөлийг нь томчууд мэддэг хэрнээ өөрсдөө ч хэрэглээд үр хүүхэддээ ч өгөөд байгааг нь судалсан олон улсын судалгаа байдаг. Тухайлбал, хийжүүлсэн ундааны гол агуулгыг бүрдүүлдэг CO2 буюу нүүрс төрөгчийн давхар исэл нь ундааны устай нийлэгжээд бөмбөлөг үүсгэснээр чихэрлэг таатай сайхан мэдрэмжийг хүнд өгдөг. Өөрөөр хэлбэл, дахин хэрэглэх сэдлийг төрүүлэх сайхан мэдрэмжийг өгдөг гэсэн үг. Хийжүүлсэн ундааны хийг нь гаргачихвал хүн уудаггүй, уусан ч гоё биш байдаг. Дахин худалдан авах хэрэглээгээ өсгөх үүднээс хийжүүлдэг байх нь. Мөн хадгалагч, нөөшлөгч, будагч, хүчиллүүлэгч гэх мэт нэмэлт бодис найрлаганд нь ордог. Кофейны бодис орсон нь судалгаагаар ч нотлогдсон байдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хийжүүлсэн ундааг ууснаас хойш 40 минутын дараа мансууруулах бодис хэрэглэсэнтэй адил таашаалыг өгдөг” гэв.
АШУИС-ийн захирал Ж.Цолмон “Хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн үед явдаг зарим зар сурталчилгааг олон улсын жишгээр зөвхөн сурч, боловсрох, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих агуулгатай байхаар зохицуулах нь зүйтэй” хэмээн илтгэлдээ онцолсон.
Дундаж америк хүний нэг жилийн хийжүүлсэн ундааны хэрэглээ 30 литр байдаг бол манай улсад 22,8 литр гэсэн судалгааны дүн байдаг ажээ. Click To Tweet Энэ хэрэглээг тав дахин бууруулах ёстой гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид хэлсэн. Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд гурван зүйл бүхий зөвлөмж гаргасан.
“Хийжүүлсэн ундааны хэрэглээ-эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” зөвлөлдөх уулзалтаас дараахь агуулгатай зөвлөмжийг гаргав.
НЭГ. БОДЛОГЫН ТҮВШИНД
- Монгол Улсад чихэрлэг, хийжүүлсэн ундааны татварыг 20%-иар нэмэгдүүлэхэд 1 хүний хэрэглээ 22,8 литрээр буурч, улсын төсөвт 97 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцооллыг судлаачид гаргасан байх бөгөөд ингэснээр хүн амын дундах чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгаж чадах тул татварын зохицуулалт хийх.
- Монголын хүн амын дундах хоол тэжээлийн 5-р судалгаанаас үзэхэд 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28 хувь болж 7 дахин байх бөгөөд өдөр бүр 330 мл буюу 1 лааз ундаа уух нь таргалах эрсдэлийг 2,8 дахин нэмэгдүүлдэг тул сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хийжүүлсэн ундааны борлуулалтанд хатуу хяналт тавих хуулийн тогтолцоог бүрдүүлэх.
- Хийжүүлсэн ундаа нь ямар ч шимт чанаргүй бөгөөд энгийн нүүрс-ус ихээр агуулсан бүтээгдэхүүн тул илүүдэл жин, таргалалт, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, цусны даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээс, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдлийг нэмэгдүүлж байгаад анхаарлаа хандуулж, Халдварт бус өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрөөр дамжуулан хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгах талаар арга хэмжээ авч ажиллах
- Хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа будагч, тогтворжуулагч, нөөшлөгч, хүчиллэгжүүлэгч химийн бодисыг байгалийн гаралтай нэмэлт бодисоор орлуулах арга хэмжээг дэмжих,
- Хийжүүлсэн болон чихэрлэг ундааны хор уршгийн талаар мэдээлэл суртачилгааг олон нийтийн телевиз, цахим сүлжээ болон орон нутгийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд түгээх компанит ажлыг өрнүүлэх
- Үйлчлүүлэгчид олж харах, хүрэхэд амар хялбар байхаар бүтээгдэхүүнийг байрлуулах нь худалдан авалтанд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байдаг тул хийжүүлсэн ундааг хүний нүдэнд ил өртдөг кассны хажууд гэх мэт газар байрлуулахгүй байх арга хэмжээг авах,
ХОЁР. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ТҮВШИНД
Хийжүүлсэн ундааны эрүүл мэндийн сөрөг нөлөөллийн талаар шинжлэх ухаанч, шинэ мэдлэг, нотолгоог бүрдүүлэх чиглэлд анхаарч дараахь чиглэлээр судалгаа хийхийг зөвлөж байна. Үүнд:
- Хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгахад чиглэсэн хувь хүний өртөлтийг бууруулах интервенцийн үр дүнг судлан үнэлэх.
- Хувь хүн, гэр бүл, хамт олонд чиглэсэн хийжүүлсэн ундааны хэрэглээг бууруулах хувь хүний оролцоо, өртөлтөөс сэргийлэх талаар мэдлэг олгох, хандлага, дадлыг өөрчлөх интервенци хийх, түүний өөрчлөлт, үр дүнг судалж, судалгааны үр дүнд үндэслэн ард иргэдийн эрүүл мэндийн зан үйлийг дэмжих, улмаар хувь хүний өртөлтийг багасгахыг зорих
- Хийжүүлсэн ундаанд агуулагдах сахар орлуулагч, хийжүүлэгч, нэмэлт бодисуудын нөлөөг судлах чиглэлээр эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг ахисан төвшинд судлах
- Хийжүүлсэн ундааны эрүүл мэндийн сөрөг нөлөөг судлан хэрэглээг хянах, багасгах аргыг ирд иргэдэд зөвлөх, мэдээлэх
- Хийжүүлсэн ундааны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөлөөлөл, хожуу үүсэх сөрөг үр дагавар, хавдар үүсгэгч болон донтох урт хугацааны хоруу нөлөөллийг дэлгэрүүлэн судлах
- Хийжүүлсэн ундааны хүний эрүүл мэндэд учруулах нөлөөллийг оношилох, эмчлэх зэрэгт зарцуулах төсвөөр зарцуулалтыг судлах, түүнтэй тэмцэх арга замуудын үр нөлөөг тооцоолох
ГУРАВ. ОЛОН НИЙТИЙН ТҮВШИНД
“Хүүхдийн эрүүл мэнд-өрхийн хэрэглээнээс эхэлнэ” зарчимд тулгуурлан дараах зөвлөмжийг иргэд, айл өрх, албан газруудад зөвлөж байна. Үүнд:
- Гэр бүлийн хэрэглээнээс хийжүүлсэн ундааг хасч, цэвэр жүүс, усыг сонгох
- Хийжүүлсэн ундааг сарын хугацаанд худалдан авахад зарцуулсан мөнгөний хэмжээг тооцоолж, гэр бүлийнхэндээ мэдэгдэх
- Хийжүүлсэн ундааны эрүүл мэндийн сөрөг нөлөөллийн талаар харуулсан видео кино, зурагт хуудсыг хүүхдүүддээ байнга тогтмол үзүүлэх
- Хийжүүлсэн ундааны донтох нөлөөллийн талаарх сурталчилгааны материалыг гэр бүлийн гишүүдийн хамт унших
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй