
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Чуулганы хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 дэмжсэнээр 79.5 хувийн саналаар батлав.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хууль анх орж ирэхдээ өртэй байгаа 230 мянган иргэний асуудлыг хамааруулж шийдэхээр байсан. УИХ-ын гишүүд, намуудаас гарсан саналын дагуу 421 мянган иргэнийг хамруулах ёстой гэсэн учраас гишүүд, намуудын саналыг үндэслэн зээлгүй, зээл авсан ч нас барсан хүмүүсийг ч хамруулсан заалтуудыг оруулсан. Улс төрийн, сонгуулийг урьтан гаргаж байгаа шийдвэр биш. МАН, АН, ШИНЭ нам, О.Баасанхүү, С.Жавхлангийн санал ч туссан. Энд ярьж тохирчихоод гудамжинд гараад ард иргэдийг турхирч болохгүй. 194 ахмадад чихрийн цаас өгөх гэж байна гэж нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгэж болохгүй. Гаргасан хуулийг хэрэгжүүлээд явна. УИХ-ын 76 гишүүн энэ танхимд суугаад баталж байгаа хууль. Улс төрийн залгамж халаагаар хэрэгжүүлнэ. Бид өнөөдөр нэг сая төгрөгийн бэлэн мөнгө тараавал эдийн засагт бий болох дарамт ирнэ гэдгийг мэдсээр байж, албаар буруу мэдээлэл тарааж байна.
“ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ” ХУУЛИЙГ БАТАЛСНААР:
- Зургаан сая хүртэл сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, зөрүүг ахмадууд өөрсдөө хариуцна. Click To Tweet
- Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгтэй тэнцэх үнэт цаас олгох бөгөөд үүнийг 2021 оны тавдугаар сараас авах боломжтой болно
- Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно.
- 2019 оны 12 сарын 31-нээр зээлийн үлдэгдэлтэй нас барсан иргэдийн зээлийг тэглэнэ
- Тэтгэврийн зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдол үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ. Click To Tweet
- Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 cэтгэгдэлтэй
Оk
hereg baisanuu
ямар хүн нь тийм их зээл хийдэг байнаа томчуудын аав ээж наруу