• ФОТО:Ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс амь орох үнэт цаасыг эсэргүүцэн жагсаж байна

    2020-01-10

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөс гаргасан саналын дагуу Засгийн газраас өргөн барьсан “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Хуулиар зургаа хүртэлх сая төгрөгийн зээлтэй ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхээр тусгаад байгаа юм. Харин улсын хэмжээнд байгаа зээлгүй 194 мянган ахмадад нэг сая төгрөгтэй дүйцэхүйц үнэт цаас хадгалуулахаар шийдвэрлэсэн. Эрхийн бичиг 2021 оны тавдугаар сарын 1-нээс амь орж, мөнгөн хэлбэрээр тараагдана.

    Үүнтэй холбоотойгоор зээлийг тэглэхэд шаардлагатай байгаа 773 тэрбум төгрөгийг нийт ахмадуудад тэгш хүртээх ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ж.Банзандан, Л.Болд нар өчигдөр гаргасан. Уг саналыг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр өчигдөр гаргасан ч дэмжигдээгүй юм. Тиймээс хууль батлагдахаас өмнө хуулийн төсөлд өөрчлөлт оруулах зорилгоор өнөөдөр жагсаал зохион байгууллаа. Жагсаалд оролцож буй ахмадууд “Нэг сая төгрөгийн цаас хэрэггүй, байгалийн баялгийг тэгш хүртэх ёстой” хэмээн шаардаж байна. Жагсаал зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Тэмцлийн арга хэмжээ” цааш үргэлжлэх болно гэдгээ энэ үеэр онцолж байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ