
Дэлхийн дулаарал эрчимжсэнтэй холбоотойгоор Эверест уулан дээрх ургамлын амьдрал улам бүр элбэгшиж байгааг Их Британий эрдэмтэд судлан тогтоожээ. Эрдэмтэд НАСА-гийн хиймэл дагуулын 25 жилийн дата мэдээлэлтэй ажиллаж, хэдий цасны дор ч таатай нөхцөл бүрдсэн тохиолдолд бий болдог ургамал нь илүү өндөрт ургах болсныг тогтоосон байна. Эверест уулан дээр ургамлууд өмнө нь 4100 метрт ургадаг байсан бол одоо 6000 метрийн өндөрт ургадаг болжээ. Click To TweetЭнэ нь Гималайн Хинду Куш бүс нутгийн байнгын мөс, цасан бүрхүүлт талбайн 5-15 хувийг ногоо зүлэг эзлэх болсон гэсэн үг юм.
Судалгааны явцад өндөржилтийг нь 4100-4499, 4499-4999,4999-5499, 5499-5999 метр гэсэн дөрвөн хэсэгт хуваан авч үзсэн бөгөөд бүгдэнд нь ургамлын амьдрал тодорхой хэмжээнд нэмэгдсэн үзүүлэлттэй байжээ. Харин 1993-2018 онуудад хамгийн их өөрчлөлт гарсан нь Эверест уулын 4999-5499 метрийн хооронд байв Click To Tweet. Global Change Biology сэтгүүлд хэвлэгдсэн тус судалгааны хувьд ургамал ургах болсон шалтгаанд эцсийн байдлаар хариулт өгөөгүй боловч үр дүнг нь харвал дэлхийн дулаарлын загварчлалтай яг таг нийцэж байгаа аж.
Эх сурвалж: dailymail.co.uk
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй