Дарханы зам зургадугаар сард ашиглалтад орно

2020-01-10

Дархан-Улаанбаатар чиглэлийн зам засварын ажил өнгөрсөн оны зургадугаар сард эхэлсэн. Төлөвлөсний дагуу өнгөрсөн арван нэгдүгээр сард ашиглалтад орохоор байсан ч он дамнан хойшлогдон ирэх зургадугаар сард ашиглалтад  орно гэх мэдээллийг салбарын сайд Б.Энх-Амгалан өгсөн.

Гэхдээ ирэх зургадугаар сард  бүрэн ашиглалтад орохгүй ч замын хүчилт бүрэн хийгдэнэ гэдгийг тодотгосон байна.

Дарханы замын ажлыг санхүүжүүлэгч  байгууллага нь Азийн хөгжлийн банк бөгөөд тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон хариуцагч мэргэжлийн инженер, зөвлөх инженерүүд замын ажлыг гэрээний хугацаандаа дуусгавар болгоход хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн.

Дашрамд дурьдахад, Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ тус замыг гүйцэтгэгч компаниас 20 000 юанийн авилга авсан хэрэгт холбогдоод байгаа. Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Миний үйлчлүүлэгч авилга аваагүй. Төрийн албан хаагчийг ёс зүйгүй харагдуулах гэсэн үйлдлийн золиос боллоо. БНХАУ-ын иргэд түүний өрөөнд баглаатай юм орхиод гарсан юм билээ. Тэр нь мөнгө байсныг мэдээгүй” гэсэн гэх тайлбарыг өгсөн. Шүүхээс түүнд хилийн хориг тавьж, хятадуудтай уулзахгүй байхыг хориглосон шийдвэрийг гаргасан.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ