Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр албан тушаал өгөхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр,

-Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн хуралдаан дээр намын сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байгаа чиглэлээр ярьсан. МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны парламентын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэнчин болгосон мөнгө авахгүй гэж хэллээ. Өмнө нь улс төрийн намууд тодорхой хэмжээний мөнгөний босго тавьдаг.Мөнгө хандивласан хүн нь нэр дэвших эрхээ олж авдаг гэсэн ойлголт байдаг байсан. Харин энэ удаа МАН тийм байдлаар ажиллахгүй гэдгээ зарлаж байна. Click To TweetТухайн сонгуулийн тойрог дээр нэр дэвшихийг хүсч байгаа эрхмүүд мөн гаднаас ч горилогчид олон. Эдгээр хүмүүс МАН-аас явуулах суурь судалгааны ажлыг дэмжихээс гадна өөрт оногдсон тодорхой зардлыг л хариуцаж оролцоно. Ийнхүү дэнчин тавихгүй болсноороо улс төрийн намын санхүүжилтийг илүү ил тод байлгах зарчим руу орж байна гэсэн үг. Мөн намын дарга бас нэг зарчмын асуудал дэвшүүлсэн. Энэ нь нэр дэвшихийг горилогчид ямар нэг байдлаар хууль зөрчсөн мөнгө хандив дэмжлэгийг ард иргэд, аж ахуйн нэгжээс авч болохгүй. Ийм асуудалд орсон тохиолдолд 2020 оны сонгуульд оруулахгүй гээд албан ёсоор зарлачихаж байна.

Түүнчлэн нам сонгуульд ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр нь албан тушаалд томилно гэдэг байдлыг таслан зогсоож байна. МАН ах дүү танил тал, найз нөхдийн хүрээллээр ажил албан тушаалд томилдог байдлаас татгалзана. Хариуцлагатай ёс зүйтэй, мэргэжлийн мэргэшсэн хүмүүстээ боломж олгон төрд төлөөлөл болгон ажиллуулна. Ингэснээр 2020 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдах парламент, Засгийн газар цаашлаад төрийн албанд өмнө нь гарч байсан суурь алдаа давтагдахгүй байх боломж бүрдэж байна.

Тойрог бүрд нэр дэвших боломжит хүмүүс болон дэвших хүсэлтээ илэрхийлж байгаа хүмүүсийг оролцуулсан том суурь судалгааг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэ судалгааны дүнд ард иргэдийн зүгээс хэнийг илүү дэмжиж байгаан, одоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүдээс хэнийг нь илүү дэмжиж байгаа, мөн ахин шинээр дэвших хүмүүст ямар нөхцөл шаардлагыг тавьж байгаа гэдгийг гаргаж ирнэ. Тэгэхээр намын даргын хэлснээр судалгаагаар ард иргэдийн дэмжлэгийг авч байгаа болон хариуцлага, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдгээ хэллээ.

Харин ЖДҮ, 60 тэрбумын асуудал болоод авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох гэх мэт зарим гишүүдийн хийсэн ёс зүйгүй үйлдэл байгаа.  Мөн энэ бүхэнд хэлмэгдэж нэр нь сэвтэж байгаа ч тохиолдол бий. Ямар ч гэсэн энэ бүхнийг  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд зохицуулна. Дээрээс нь ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой асуудлыг намын удирдах түвшинд авч хэлэлцэнэ. Дээрээс нь судалгаан дээр гарсан дүнг харгалзан үзээд ард иргэдийн дэмжих хүсэмжит улс төрчийг нь дэмжих юм.  Ер нь Монгол Ардын намын хувьд эрх баригч, улс орноо удирдаж яваа улс төрийн ууган хүчний хувьд илүү хариуцлагатай, илүү манлайлагч байх ёстой. Тэр ч утгаараа нийгэмд  тавигдаж байгаа томоохон шаардлагуудыг биелүүлэх чиглэлд ажиллана.

Санхүүжилтийн ил тод байдлыг илүү хангаж, шилэн нам болгоно. Хуулинд заагдсан хэм хэмжээний хүрээнд хандив төвлөрүүлнэ. Тэр төвлөрсөн хандивын хэмжээнд л сонгуулийн компанит ажлыг зохион байгуулна.

-Орон нутгийн мандатыг ихэсгээд нийслэлийн мандатыг цөөлөх тухай яригдаж байх шиг байна?

-Энэ удаад мандатын хуваарилалтын асуудалд Сонгуулийн тухай хуулинд газар нутгийн байршил, хүн амын нягтаршил, Засаг захиргааны нэгжийн хуваарилалт гэсэн хэд хэдэн зүйлийг үндэслэж, мандатын хуваарилалтыг хийнэ гэдэг заалт орсон байгаа. Үүнтэй холбогдуулаад 2013 онд гарсан зарим алдаа дутагдлыг засахаар УИХ-ын зарим гишүүд ярьж байна. Тухайлбал, хоёр хоёр мандаттай байж байгаад 2016 онд нэг болчихсон дөрвөн аймаг байна. Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар гэсэн аймгуудыг хоёр мандатай байлгах нь зөв юм гэж үзэж байна. Жишээ нь Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн өөрийн тойргоо бүтэн тойроод ажиллаад ирэхэд 5000 км замыг туулж байна. Гэтэл Өвөрхангай аймгаас сонгогдож УИХ-д гарсан гишүүн өөрийн тойргоо бүтэн тойрч ажиллахад 1500 км зам туулж байх жишээтэй. Ийм эрс тэс ялгаатай, харилцан бүтээмжгүй энэ байдлыг таслан зогсоох ёстой. Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд явагдсан төсөвтэй холбоотой асуудал байна. Хөрөнгө оруулалтын ажил. Гурван мандаттай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн аймагтаа оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь нэг мандаттай аймгаас УИХ-д сонгогдсон нэг гишүүний аймаг орон нутагтаа хийж байгаа хөрөнгө оруулалтаас даруй гурав дахин их байдаг болчихоод байна. Тэгэхээр энэ байдлыг жигдлэх үүднээс газар нутгийн байршил, хүн амын нягтаршил, засаг захиргааны нэгжийн хуваарилалтад голчлон анхаарч мандатын хуваарилалтыг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Click To Tweet Гэхдээ энэ талаар эцэслэн ярьж Удирдах зөвлөлийн болон улс төрийн шийдвэр одоогоор гаргаагүй байна. Эцсийн байдлаар ч урьдчилсан байдлаар ч яригдаагүй байна. Намрын ээлжит чуулган завсарлах үеэр яригдах ёстой асуудал. Улс төрийн шийдвэр гарсан тухайн үед нь мэдээлэл хийх нь зүйтэй байх.

-Судалгаа явуулаад нэр дэвшигчдийн нэр хэзээ тодрох бол?

Гуравдугаар сарын дундуур судалгааны дүн гарна. Нэр дэвших үү үгүй юу гэдэг нь урьдчилсан байдлаар яригдаж эхэлнэ гэсэн үг. Click To TweetОдоо парламентад байгаа 64 хүнээс хэд нь нэр дэвших боломжтой байх нь вэ? Шинээр аль аль тойрогт нэр дэвшүүлэх шаардлага, нөхцөл үүсэх вэ гэх мэт асуудал гуравдугаар сарын дундуур тодорхой болно гэсэн үг.

-Энэ удаад нэр дэвшигчдээс хандив авахгүй гэж байна. Өмнөх сонгуулиудад нэр дэвшигчдээс хандив авдаг байсан уу. Хэдий хэмжээний хандив авдаг байсан бэ?

-Ер нь бол өмнөх сонгуулиудад нэр дэвшигчид намынхаа сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулах чиглэлд нь зориулж хуулийн дагуу авсан хандиваасаа намынхаа Удирдах зөвлөлд төвлөрүүлж, тэр нь сонгуулийн кампанит ажилд зарцуулагддаг  байсан. Энэ удаа түрүүн хэлсэнчлэн орон нутгийн төвшинд намын байгууллагууд сонгуулийн ажлыг зохион байгуулна. Тэгэхээр гурван мандаттай тойрогт нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигч өөр өөрсдийн зүгээс санхүүгийн хандив босгох үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд зохион байгуулж, эргээд түүнийгээ нэг нэр дэвшигчид ногдсон хэмжээгээрээ аймгийн намын байгууллага дээр төвлөрүүлээд тэр нь сонгуулийн кампанит ажлын үндсэн зардал болоод явна гэсэн үг. Бид тэгж тооцож ажиллаж байна.

-Үүнд дотоод хяналт гэж бий юу?

-Байлгүй яах вэ. Манай намын хяналтын байгууллага сүүлийн үед нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Хяналт сайн тавьж, аливаа шатанд намыг төлөөлж байгаа. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд ёс зүйн асуудлыг их ярьдаг болсон. Намын дүрэм хэм, хэмжээг их ярьдаг болсон. Хувь улс төрч, хувь хүний байр суурь гэхээс илүүтэйгээр ард иргэдийн сонгосон нам гэдэг талаасаа хариуцлагыг бид хүлээж ажиллах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа. Тэгэхээр намын хяналтын байгууллага энэ санхүүжилт төвлөрч түүнийг зарцуулж байгаа байдал, сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулж байгаа байдалд хүртэл бид хяналт тавьж ажиллана. Нэр дэвшигч санхүүгээ төвлөрүүлж, ижил тэгш байх нөхцөл байдлаас эхлээд сонгуулийн кампанит ажил, намын эв нэгдлийг хангаж ажиллаж байгаа байдал хүртэл хяналтан дор байна гэсэн үг.

-Тайлангаа бас дэлгэрэнгүй танилцуулах уу?

-Тэгэлгүй яахав. Хуулиараа сонгуулийн кампанит ажлын төлөвлөгөөгөө гаргана, санхүүгээ зориулна. Дараа нь нэр дэвшигч бүр аудитын байгууллагад тайлангаа өгнө. Тэгэхээр нэр дэвшигч бүр намын мөн төрийн аудитын байгууллагын хяналтанд ажиллана гэсэн үг.

-Таны хувьд нэр дэвших үү?

-Нэр дэвшигчид гуравдугаар сарын дундуур тодорно. Тэр үед хэн гэдэг хүн хаана нэр дэвших вэ гэдэг нь урьдчилсан байдлаар яригдана. Нэр дэвших хүсэлтэй хүмүүс өнөөдөр бүгд намын төвшинд хүсэлтээ өгч байгаа. Тэр бүх хүнийг намаас судалгаанд хамруулна. Түүний дараа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал яригдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • эерэг мэдээ сонсох сайхан байна шүү ихэнх улс төрчдийн амнаас зөв сайхан шударга дуу хоолой үргэлж царгиж байх болтугай

  • Хандивын хэмжээгээр албан тушаал ѳгдѳг гэдгээ энэ нѳхѳр баталлаа. Хууль хяналт 2016 оны сонгуулийн дараах томилгоог хянаачээ.

    • Зөв байх талаас нь хичээгээд байхад хүртэл ойлгохгүй дотор нь харласан хүмүүс байх юмдаа.

  • Залуучууд минь 76-д салхи оруулаад өгөөрэй. Өнөөдөр 75-ын 43 хуралдаад 27-гоор  сайн дураараа өгч, авсан зээлийн өрийг 0 болголоо. Хэдэн жилийн дараа яг Элбэгээ шиг л болно.

Холбоотой мэдээ