Д.Оюунхорол:Зээлгүй 194 мянган ахмадуудад “ЭРДЭНЭС БОНД”-ын нэг сая төгрөгийн эрхийн бичиг гардуулна

2020-01-09

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байна. Нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй. Зээл авсан ахмадуудын 90 хувь нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй байгаа ажээ.

Засгийн газрын хуралдаанаар зургаан саяас доош төгрөгийн зээлийг зуун хувь чөлөөлж, түүнээс дээш зээлтэй бол хувилан тооцох талаар ярилцсан ч Ерөнхий сайд ялгавартай хандахгүй байх үүднээс зээлтэй бүх ахмадуудыг хамруулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа юм.Тэтгэврийн зээлгүй улсын хэмжээнд байгаа 194 мянган ахмадууд энэ бодлогын цаана үлдэх учиргүй гэж үзэж байгаа учраас хэрхэн, яаж гэдгийг УИХ-ын гишүүд хэлэлцэж шийдэлд хүрч байна.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаанаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох санал гаргасан.  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлснээр “Зээлгүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн “Эрдэнэс бонд”-ын эрхийн бичиг олгохоор  шийдвэрлэсэн . Орд үйл ажиллагаагаа эхэлж, бүтээгдэхүүнээ борлуулна хэмээн тооцвол зээлгүй ахмадуудын нэг сая төгрөг 2021 оны тавдугаар сарын 1-нээс иргэнд очно гэж үзэж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ