Хорт хавдрын тухай ташаа ойлголтуудад мэргэжлийн судлаачид хариу өгчээ

Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний төвийн тоо баримтаас үзвэл хорт хавдар нь америкчуудын нас баралтын хоёр дахь гол шалтгаан болжээ. Харин хорт хавдрын тухай хүмүүсийн ойлголт тааруу, интернет, зарим цаасан хэвлэлийн буруу ташаа мэдээлэлд итгэдэг байна. Саяхан тус улсын “Хамгийн тав тухтай амьдрал” нэртэй сайт эрдэм шинжилгээний ололт, мэргэжлийн судлаачдын зөвлөгөөний дагуу хорт хавдрын тухай зарим буруу ташаа ойлголтыг няцаажээ.Нэг. Чихэр хэрэглэх нь хорт хавдрыг хүндрүүлдэг үү?

Хорт хавдрын эсүүд бусад эсээс илүү глюкоз авч хэрэглэдэг байх магадлалтай тул чихэр идэх нь өвчнийг улам дордуулдаг гэсэн яриа бий. Харин Америкийн Хавдар судлалын үндэсний хүрээлэн (NCI) энэ яриаг няцааж, “чихэр идэх нь хорт хавдрыг хүндрүүлдэг, эсвэл чихэр хэрэглэхээ боливол хавдар багасаж, алга болдог”-ийг нотолсон судалгаа одоогоор байхгүй гэжээ.

Хоёр. Сүү, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэх тусам хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл улам нэмэгдэх үү?

Харвардын Их Сургуулийн Олон нийтийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаач “Тархалт судлалын олон улсын сэтгүүл”-д судалгааны үр дүнгээ нийтэлж, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь хөхний хорт хавдраар өвчлөхтэй ямар ч шууд холбоо байхгүй гэжээ. Тиймээс эмэгтэйчүүд сүү, сүүн бүтээгдэхүүнийг санаа амар хэрэглэж болно.

Гурав. Чихэр орлуулагч хэрэглэвэл хорт хавдраар өвчлөх үү?

1970, 80-аад онд, чихэр орлуулагч, амтлагч их хэрэглэснээс болж хорт хавдраар өвчилнөгэж хүмүүс сэтгэл түгшиж байсан бол тэр үед зөвхөн лабораторийн цагаан хулгана сахарин, аспартам зэрэг чихэр орлуулагч хэрэглэснээс болж хорт хавдраар өвдөж байсан юм. Харин сүүлд хийсэн гүнзгийрүүлсэн судалгаа, туршилтаар эдгээр чихэр орлуулагч хүнд цагаан хулганыхтай адил муугаар нөлөөлөхгүй, хүмүүс чихэр орлуулагч хэрэглэх нь аюулгүй гэдгийг нотолсон байна.

Дөрөв. Гар утас хэрэглэвэл хорт хавдраар өвчлөх үү?

Гар утаснаас үүсэж буй цахилгаан соронзон цацрагаас болж амархан хорт хавдраар өвчлөнө гэсэнбодолтой хүн олон бий. Гэхдээ, өндөр давтамжтай цацраг рентген туяа болонбага давтамжтай цацраг гар утасны цацраг” ихээхэн ялгаатай аж. Өндөр давтамжтай цацраг хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг боловчбага давтамжтай цацраг ижилхэн нөлөөтэй эсэхийг нотлох баримт үгүй байна. Мөн гар утас хэрэглэснээс болж тархины хорт хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэдгийг ч ямар нэг судалгаагаар нотлоогүй байна.

Тав. Хорт хавдар удамшдаг уу?

Хорт хавдрын 5-10 хувь нь удамшдаг, харин бусад нь хортой агаар, бодис, хөгшрөлтөөс үүдэлтэй, генетик муудсанаас болдог тухай Америкийн Хорт хавдар судлалын үндэсний хүрээлэн мэдэгдсэн байна.

Зургаа. Хөхний хорт хавдраар зөвхөн эмэгтэйчүүд өвчилдөг үү?

Хэдийгээр нийтлэг тохиолдол биш ч эрчүүд хөхний хорт хавдрөөр өвчилж болно. Гэвч эрчүүд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 1/883 буюу маш цөөн байдаг байна.

Долоо. Рентген туяаны шинжилгээний дүн хэвийн бол хөхний хорт хавдраар өвчлөх үү?

Маммограм буюу Рентген туяаны шинжилгээ ямар ч алдаагүй байхыг баталж чадахгүй тул хөхний хорт хавдрын эрсдэлтэй хүмүүс илүү нарийн шинжилгээ хийлгэхийн тулд соронзон резонансын дүрслэл (MRI) шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Найм. Үс будах нь хорт хавдрөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэх үү?

Үсний будагны хорт хавдар үүсгэгч бодисын талаарх судалгааны үр дүн хоорондоо зөрчилддөг учраас Хавдар судлалын олон улсын агентлаг (IARC) үсний будаг хүний биед хортой, гэвч хорт хавдар үүсгэдэггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн боловч мэргэжлийн (үсчин зэрэг холбогдох ажил төрөл эрхлэгчид) хүмүүст хорт хавдар үүсгэдэг байж болзошгүйг анхааруулжээ.

Ес. Биеийн жин хорт хавдрын эрсдэлтэй холбоотой юу?

Хүний биеийн жин хорт хавдрын эрсдэлтэй шууд холбоотой. 2012 онд, шинээр нэмэгдсэн хорт хавдраар өвчилсөн насанд хүрэгсдийн 3.6 хувийнх нь өвчний шалтгаан биеийн жинтэй шууд холбоотойг Хавдар судлалын олон улсын агентлагийн судлаач эрдэм шинжилгээний “Ланцет-онкологи” сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.

Жингийн илүүдэлтэй хүмүүс хорт хавдрын өндөр эрсдэлтэй байх олон шалтгаан бий. Түүний нэг нь илүүдэл жинтэй хүмүүс удаан чанартай бага агууламж бүхий архаг үрэвсэлтэй байдаг ба энэхүү үрэвсэл яваандаа DNA-ийг гэмтээж, улмаар өвчинд нэрвэгдүүлдэг.

Арав.Бор арьстай хүн хорт хавдраар өвчлөх магадлал бага байдаг уу?

Хэдийгээр арьсны хорт хавдраар өвчилдөг хүмүүсийн ихэнх нь цайвар арьстай байдаг боловч, арьсны өнгө бор байх нь хүмүүсийг хэт ягаан туяанаас хамгаална гэсэн үг биш, харин ч меланома нь бор арьстай хүмүүст илүү хортойг Касе Вестерн Ресерве их сургуулийн судлаачид “Арьсны өвчин судлалын үндэсний сэтгүүл”-д нийтэлсэн судалгааны тайландаа тэмдэглэжээ.

Арван нэг. Хөлс дарагч хэрэглэх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэх үү?

Хөлс дарагчийн зарим орц хүний суга дахь тунгалгийн булчирхайгаар дамжин эсийг мутацид оруулж, улмаар хорт хавдар үүсгэнэ гэсэн яриа байдгийг саяхан Америкийн Хорт хавдар судлалын агентлаг няцааж, энэ нь “шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй” гэсэн байна. Энэ тухай АНУ-ын Сиэтл хотын Фред Хатчинсоны хорт хавдрын судалгааны төвийн судлаачид “Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгүүл”-д судалгааны тайлан нийтэлж, хөлс дарагч, үнэр дарагч зэргийг хэрэглэх нь хөхний хорт хавдрын эрсдэл нэмэгдэхтэй холбоогүй болохыг тогтоосон гэжээ.

Арван хоёр. Хөхөө томруулах нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэх үү?

FDA-ийн судлаачдын “Гоо сайхны мэс заслын сэтгүүл”-д нийтэлсэн шинжилгээний тайландаа, хөхөө томруулах нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэхгүй. Харин хөхөө томруулах нь анапластик том эсийн лимфома хооронд бага хэмжээний холбоотой байдаг бөгөөд үүнээс үүдэлтэй хорт хавдрыг эмчилж засах бүрэн боломжтой гэжээ.

Арван гурав. Хорт хавдрын эмчилгээнд хамрагдвал заавал эмнэлэгт хэвтэх хэрэгтэй юү?

Хорт хавдрыг эмчлэхийн тулд эмнэлэг хэд хэдэн удаа очих шаардлагатай боловч, өвчтөний биеийн байдал сайжиртал заавал хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй. Хавдрын эрт үед өвчтөн хэвийн амьдралын горимоо барьж, тогтсон хугацаанд эмнэлэгт шинжилгээ өгч, эмчлүүлэх шаардлагатай байдаг.

Арван дөрөв. Уушгины хорт хавдраар тамхичид л өвчилдөг үү?

Тамхилах нь уушгины хорт хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг ч дам тамхилалт, агаар дахь тоос тоосонцор, хорт хий зэргээс болж уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэл ч их байдаг.

Арван тав. Папиллома вирусийн халдвар авбал умайн хүзүүний хорт хавдраар заавал өвчлөх үү?

Зарим хүний папиллома вирус(HPV)-ийн омог яваандаа умайн хүзүүний хорт хавдар болж хувирдаг боловч энэ нь түгээмэл үзэгдэл биш. HPV-ийн омог 200 гаруй төрөл зүйл байдаг бол зөвхөн цөөн төрлийн омог хорт хавдар үүсгэдэг байна. Тодруулбал умайн хүзүүний хорт хавдрын бараг 70 хувь нь HPV16 ба HPV18 төрлийн папиллома вирусийн омогтой шууд холбоотой юм.

Арван зургаа. Сөрөг сэтгэл хөдлөл хорт хавдрыг улам даамжруулдаг уу?

Хорт хавдраар өвчилсөн зуун хүний ная нь айх уурлах зэрэг сэтгэлийн хөдлөлөөс болж өвчнөө улам дордуулдаг гэж үздэг хүн олон бий. Харин хүний зан чанар, сэтгэлийн хөдлөл нь хорт хавдрын өвчний байдал эдгэрч хүндрэх эсэхтэй ямар ч холбоогүй гэдгийг Америкийн Хорт хавдар судлалын нийгэмлэг мэдэгджээ.

Арван долоо. Мэс засал хорт хавдрын эсийг улам тараадаг уу?

Мэс засал хорт хавдрын муу эсийг хүний биед улам түргэн, улам өргөн хүрээнд тараана гэдэг шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй. Хорт хавдар нь хүний цусанд үүсэж үрждэг учраас мэс засалтай ямар ч холбоогүй гэж Австралийн Өмнөд Уэльсийн Хавдар судлалын зөвлөл мэдэгджээ.

Арван найм. Ургамлын гаралтай эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хорт хавдрыг эмчилдэг үү?

Хятадын Тайванийн Хөдөө аж ахуйн биотехнологийн судалгааны төвийн судлаачдын эрдэм шинжилгээний сэтгүүл дэх нийтлэлд, ургамлын гаралтай эмийг тусгай зориулалтын эмчилгээтэй хослуулан хэрэглэснээр өвчнийг намдаах боломжтой болохыг тогтоосон гэжээ.

Арван ес. Биопси авах нь хорт хавдар тархах шалтгаан болох уу?

Хорт хавдраар өвчилсөн зарим хүмүүс биопси буюу хавдрын дээжээ авахуулсны дараа өвчин нь хүндрэх шиг болдог нь тэр чигээрээ санааных юм. Үнэндээ, өвчний байдал хүндрэх, хавдрын эс тархахад ямар нэг нөлөө үзүүлэх тухай шинжлэх ухааны нотолгоо одоогоор байхгүй байна.

Хорь. Химийн эмчилгээ өвчтөнийг улам зовоодог уу?

1940, 50-аад оноос химийн эмчилгээг хорт хавдрыг эмчилж засахад ашиглаж эхэлсэн бөгөөд эмчилгээний энэ арга одоогоор ихээхэн ахиц гаргаж, хүний биед учруулах олон сөрөг нөлөөг багасгасан учраас одоогийн химийн эмчилгээ хүнийг тийм их зовоохоо больжээ.

Хорин нэг. Хорт хавдар халдварладаг уу?

Хорт хавдар нь ямар ч халдварт чанаргүй, харин зарим халдвар нян вирус, жишээлбэл HPV буюу Б, Ч вирусийн халдвар авсан хүн хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг юм.

Хорин хоёр. Фтор хорт хавдар үүсгэдэг үү?

Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг нийтийн шугамын ус, мөн шүдний оонд агуулагдах фтор хорт хавдар үүсгэхгүй. 1991 оны 2-р сард, Америкийн Эрүүл мэнд, олон нийтийн үйлчилгээний яам олон нийтийн дунд 50 гаруй төрлийн түүвэрлэсэн шинжилгээ судалгаа хийсний дүнд байгалийн фтор хорт хавдар үүсгэдэггүйг тогтоосон юм.

Хорин гурав. Хорт хавдартай хүн урт наслахгүй юу?

Технологи, анагаах ухааны хөгжлийг дагалдан, хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн наслалт улам уртсаж байна. Америкийн Хорт хавдар судлалын үндэсний төвийн тоо баримтаас үзвэл, хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 67 хувь нь 5-аас дээш жил амьдардаг бол хөхний болон түрүү булчирхай, бамбай булчирхайн хорт хавдартай хүмүүсийн 90 хувь нь 5-аас дээш жил амьдардаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ