
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байгаа бөгөөд тус хурлаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох санал гаргасныг хэлэлцэж буй аж.
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялгийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс уг саналыг гаргажээ.
Энэхүү саналыг Ажлын хэсэг МАН-ын бүлэгт танилцуулсан тухай ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл хэллээ. Тэрбээр мөн “Манай намаас гарсан ажлын хэсгээс тэтгэврийн зээлийг тэглэхдээ 6 сая төгрөгийн хязгаарлалт тавих саналаа өгсөн. Эцсийн шийдийг УИХ гаргана” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй