ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг БНХАУ-ын иргэнтэй уулзахыг хориглож, хилийн хориг тогтоожээ

2020-01-09

Зам, тээвэр хөгжлийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урдчилан сэргийлэх зорилгоор албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарчээ.

Түүнийг хятадын иргэнээс хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Прокуророос Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэн ч шүүх хүлээж аваагүй билээ.  Харин нийслэлийн прокурорын газраас албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэнтэй уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал дахин ирүүлснийг өчигдөр шүүх ийнхүү шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ