Замын-Үүд суманд алга болсон Д.Сэржмядаг охиныг өнөөг хүртэл хайсаар байна

2020-01-09

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр өнгөрсөн онд гарсан хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр 2017 онд буюу гурван жилийн өмнө нь Дорноговь аймгийн Замын Үүд суманд алга болсон Д.Сэржмядаг охины талаар тодруулахад “Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Шаардлагатай бүх арга хэмжээг аван ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.

Д.Сэржмядаг охин 2017 оны 11 сарын 2-ны өдөр хичээлдээ явна гэж гараад сураггүй алга болсон юм.

Өнгөрсөн хугацаанд Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээр автомашин болон галт тэргээр зорчиж явсан, дамжин өнгөрсөн тус суманд амьдардаг 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийг авч шалгажээ.

Энэ хэргийг мөрдөн шалгах явцад бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан зургаан үйлдлийг нөхөн илрүүлж, дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ