MCS-ээс дахин нэг төлөөлөл нь улстөрд орохоор горилж эхэлжээ

УИХ-ын 2020 оны сонгууль дөхөж нэр дэвшихээр горилогсод тодорсоор байна. Тэдний нэг нь MCS-ийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин байх аж. Ийнхүү MCS-ээс ээлжит нэгэн нэр дэвшигч тодорч байгаа нь энэ.

MCS бол Монголын улстөрд хамгийн их нөлөөтэй компани гэдгийг хэн бүхэн мэднэ. Тус компанийг тендерийн “мангас” гэлцэх нь бий. Энэ бүхний цаана улстөрийн нөлөөлөл нь байдаг гэлцдэг.

МАН, АН-уудад тус компаний лоббичид цөөнгүй. Харин тус компанид хувьтай нөхдүүд одоогоор УИХ-д гурав байгаа. Тэд бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Энхтүвшин, Б.Элдэв-Очир нар.

Ц.Мөнх-Оргил тэртээ 2000 оноос Н.Энхбаярын ивээлээр улстөрд орж дэд сайдын суудлаас карьераа эхлүүлж байсан бол түүнээс хойш УИХ-ын гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдож, ХЗДХ, ГХЯ-ны сайдаар томилогдон ажиллаж байсан.

Харин Л.Энхтүвшин сүүлийн хоёр сонгуулиар УИХ-д сонгогдож эдүгээ УИХ-ын дэд даргын алба хашиж яваа.

Тэгвэл Л.Элдэв-Очирын тухайд УИХ-д анх удаа сонгогдон сууж буй. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорт Х.Баттулгыг ялсан билээ.

Эднээс гадна MCS-ийг балиашигладаг гишүүд цөөнгүй байгаа гэдэг ч тэд далдуур л дэмждэг.

Энэ удаа MCS-ээс албан ёсоор 4 дэх хувь эзэмшигч нь УИХ руу зүтгэх нь. Гэхдээ түүнийг аль тойрогт нэр дэвшихийг одоогоор зарлаагүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ