
Цагдаагийн ерөнхий газраас 2019 онд гарсан гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг өглөө.
Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 4600 гэмь хэргээр буюу 13 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Тэгвэл нийслэлийн хэмжээнд 20261 гэмт хэрэг бүртгэгдсэн нь мөн 21 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Нийт гэмт хэргийн 58.2 хувь нь өмчлөх эрхийн эсрэг хэмт хэрэг байгаа бол 26.2 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа аж.
Улсын хэмжээнд 2019 онд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдсэн хэдий ч гарсан гэмт хэргийг хоногт хуваан авч үзвэл нэг хоногт 88 буюу цагт 4 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас хоногт гурван хүн амиа алдаж, 24 хүн гэмтсэн тоо гарчээ.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй 111, насанд хүрсэн 624 хүн нас баржээ.
Гарсан гэмт хэргийг ангилж үзвэл зарим нь өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа бол зарим нь өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг буурсан байхад бусдын амь насыг санаатайгаар хохироррх гэмт хэрэг 2.6 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 65,1 хувиар өссөн дүнтэй байна. Click To Tweet
Гарч буй 10 хэрэг тутмын 3 нь зодооны хэрэг байдаг тул “Нэг хором” нэгдсэн арга хэмжээг явуулсан бөгөөд гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд найман цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байсныг онцолж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй