Ушуг Залуучуудын олимпын наадмын албан ёсны тэмцээн болгов

Швейцарийн Лозанна хотод болсон Олон улсын Олимпын хорооны гүйцэтгэх комиссын хурлаар Ушу гимнастикийг Залуучуудын олимпын наадмын албан ёсны тэмцээн болгохыг баталжээ.

Хурлын дараах хэвлэлийн бага хурал дээр Олон улсын олимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Ушу бол нэг төрлийн эрч хүчтэй спорт юм. Дакарт болох тэмцээнд амжилт гаргахыг хүсэн хүлээж байна” гэсэн байна.

Адамс Ушугийн спортын Африкийн болон дэлхийн хэмжээний тэмцээний хөгжлийн байдлыг товч танилцуулаад “Одоогийн байдлаар Африк тивийн 39 улс орон, бүс нутагт Ушугийн спортын холбоо бий. Дэлхийн хэмжээнд 150 гаруй байгаа. Ушугийн спорт залуусын дунд их нөлөөтэй, эрч хүчтэй спорт гэдгийг хүмүүс сайн мэддэг. Ушүуийн спортын төрлөөр Залуучуудын олимпын наадамд амжилт гаргахыг хүсэж байна. Энэ төрлийн спорт үзэгчдийг эрч хүчээр сэлбэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Ушугийн спорт залууст их таалагддаг. Дэлхийн 120 орчим сая хүн энэ спортоор хичээллэдэг гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • zodoonii urlag dotroo hamgiin mundag n ushu. ash olon yanziin technik mehuudtei. hamgiin mya n taekwondo hamgiin amarhan ch todorhoi meh technik barag baihgui joohon huuhduudiin l sport

Холбоотой мэдээ