Өнгөрсөн онд ШӨХТГ-т 3000 иргэн гомдол гаргажээ

2020-01-09

ШӨТХГ-ын Хэрэглэгчдийн үйлчилгээний төв 2019 3.103 иргэний  гомдол саналыг барагдуулжээ. Ингэхдээ 810 хэрэглэгчийн гомдлыг цаг тухайд нь барагдуулж, 210 иргэнээс өргөдөл гомдлыг нь бичгээр хүлээн авч холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.

Иргэдээс ирүүлсэн  нийт гомдлын 50 хувь нь худалдаа үйлчилгээний салбартай холбоотой байжээ. ШӨХТГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  Сансар, И-март, Ханбүргэдэй зэрэг  сүлжээ дэлгүүрүүдэд  шалгалт хийжээ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын явцад дэлгүүрүүд импортын бүтээгдэхүүнүүдийн хаяг шошгыг орчуулаагүй буюу хэлний шаардлагаа биелүүлэхгүй байна. Мөн бараа буцаалт, баталгаат хугацааны тухай мэдээллийг хэрэгчлэгчдэдээ бүрэн өгдөггүй, тодорхойгүй байдгийн улмаас иргэдийн гомдлыг шийдвэрлэхэд чирэгдэл учруулж байгаа” хэмээв.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйлд хямдрал, урамшуулалтай худалдаа зохион байгуулж, хууль зөрчсөн үйлдэл ч илэрсэн байна. Согтууруулах ундааны бүтээгдэхүүн борлуулахдаа хямдрал, урамшуулал зарлах нь хуулиар хориглогдсон зүйл гэдгийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ