
Кувейтийн Батлан хамгаалахын сайд Насер аль-Ахмад аль-Сабах лхагва гарагт АНУ-ын зүгээс Арифжан баазаас цэргээ гурван өдрийн дотор гаргах санаатай байгаагаа мэдэгдсэн гэж Куна мэдээлжээ.
“Бид Кувейт дахь Америкийн цэргийн командлагчаас АНУ ирэх гурван хоногт Арифжан цэргийн баазаас цэргээ татна гэсэн захидал хүлээн авлаа” гэж агентлаг сайдын үгнээс иш татан мэдээлэв.
Сайд АНУ-ын шийдвэрийг гэнэтийн гээд энэ асуудлаар Пентагон болон АНУ-ын төв командтай хэлэлцээр хийж байна гэжээ.
Арифжан бааз нь тус бүс нутаг дахь АНУ-ын цэргийн хувьд логистикийн чухал цэг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй