Гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл 2019 оны дэлхийн спортын “Шилдэг 10 гэрэл зураг”-т багтжээ

2020-01-09

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны /AIPS/ AIPS AWARDS-ын Гэрэл зургийн төрөлд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл шилдэг аравт багтжээ.

AIPS AWARDS нь шилдэг гэрэл зурагчин, шилдэг дүрс бичлэг, шилдэг спортын гэрэл зурагчин, шилдэг спортын сэтгүүлч гэх мэт номинациар шилдгүүдээ тодруулдаг нэр хүндтэй шагнал юм.  Гэрэл зургийн төрөлд Ч.Ганбатын бүтээл 2019 оны спортын шилдэг 30 бүтээлийн нэгээр шалгараад байсан нь ийн шилдэг 10-т тунаж үлджээ.

Энэ шалгаруулалтад Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны шалгуур давсан бүтээлүүдийг хүлээн авсан бөгөөд 125 улсын 1746 гэрэл зураг өрсөлджээ. Босго өндөртэй энэ шалгаруулалтад Ази тивээс Монгол, Хятад, Малайзийн гэрэл зурагчдын бүтээл багтсан байна.

Эцсийн шатанд гурван нэр дэвшигчийн бүтээлий энэ сарын 15-нд олон нийтэд зарлана.  Гэрэ зурагчин Ч.Ганбат өвөл, зуны сүүлийн дөрвөн олимпод гэрэл зурагчнаар ажилласан бөгөөд  2020 оны Токиогийн олимпод гэрэл зурагчнаар ажиллахаар мандатаа авчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ