Ерөнхийлөгч ирэх 13-нд, ТГ-ынх нь дарга 14-нд Э.Бат-Үүл баатартай шүүхдэнэ

Ардчиллын алтан хараацай, улсын баатар Э.Бат-Үүл сүүлийн үед их л ууртай байх болсон. Тиймээс ч сошиалд идэвхтэй байгаа.

Тэрбээр өчигдөр твиттерт “1-р сарын 13-ны нэг дэх өдөр 11 цагд Ерөнхийлөгч Х.Баттулга, 1-р сарын 14-ны хоёр дахь өдөр 11 цагт Тамгынх нь дарга З.Энхболд нар тус, тус надтай шүүхдэх хурал болохоор шүүхээс тов тогтоожээ. Би шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэнэ гэж найдаж байна” хэмээн жиргэсэн.

Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын дарга Э.Бат-Үүлийг өөрсдийг нь гүтгэсэн гэж үзэж ийнхүү шүүхдэж байгаа. Харин шүүхийн шийдвэр аль талд нь гарахаас цаашдын улстөр нь үргэлжлэх эсэх нь тодрох биз ээ.

Э.Бат-Үүлийн хувьд өөрийгөө ардчиллыг эзэмшигч гээд ойлгочихсон нэгэн. Харин Ерөнхийлөгч түүний ТГ-ын дарга хоёр болохоор эдүгээ шүүхийн дээр сууж байгаа билээ. Тэгэхээр хэцүү л тулаан болох байх даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ