Чуулган:Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлж, шинээр томиллоо

2020-01-08

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш эхэлж  Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн, баталлаа. Тодруулбал, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва, Б.Билэгт нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлж, Г.Байгальмааг 68.3,  Э.Батболдыг 68.3,  Д.Баяндүүрэнг 70.7,  Б.Ганбатыг 65.9, О.Амгаланбаатарыг 63.4 хувиар тус тус дэмжин, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилов.

Чуулганы хуралдаанаар тэтгэвэрийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ