
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд өнөөдөр Австралийн гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, ан амьтдын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдлээ.
Гандантэгчэнлин хийдээс санаачлан зохион байгуулсан уг арга хэмжээнд Автрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, доктор Алекс Стивенс болон ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогос нар оролцсон байна.
Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэрт хүний амь нас эрсдэж, ан амьтан устаж үгүй болох зэрэг их хэмжээний хохирол учраад байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй