Л.Наранбаатар:Салхитын мөнгөний орд тэтгэврийн зээлийг тэглэхэд баталгаа болж чадахгүй

2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэхэд баталгаа болж буй Салхитын мөнгөний ордын нийгэм, эдийн засгийн үнэлгээний талаарх  мэдээллийг хүргэе.  2018 оны арванхоёрдугаар сард  Дундговь аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тусгай ажиллагаа явуулан цуцалж байв.

Салхитын мөнгө, алтны ордын техник, эдийн засгийн үндэслэлийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн захиалгаар TOPAZIA гэгч компани өнгөрсөн онд гүйцэтгэжээ. Тус компанийн хийсэн тооцооллоор Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Жилд 300 мянган тонн алт, мөнгө агуулсан хүдэр баяжуулах юм байна. “Эрдэнэс силвер ресурс” нь “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болж байгуулагдсан, Салхитын ордын лицензийг өдгөө тус компани эзэмшиж байгаа. Click To Tweet

Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулгад Салхитын орд нь

  • 3 тонн мөнгө
  • 1 тонн алтны нөөцтэй 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай гэж дурьдсан.

2019 онд батлагдсан ТЭЗҮ-ийн тооцооллоор 251 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, өнөөгийн үнэ цэнээр 122 тэгрбум төгрөгийн үнэлгээтэй байна.

Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатараас  уг ордын талаар тодруулахад өөр мэдээллийг өгсөн. Түүний хэлснээр ордын ТЭЗҮ-г УУХҮЯ, Ашигт малтмалын ерөнхий газар зэрэг байгууллагын  төрийн албан хаагч үзэж танилцсан байх ёстой. Үнэн бодит мэдээллийг ард түмэнд өгөх ёстой ш дээ.  Хөрөнгө оруулалт нь 32 тэрбум төгрөг. Ил уурхайгаас гарах боломжтой мөнгөний нөөц нь 680 тонн. Олборлоод мөнгө, алтыг цэврээр нь ялгаж авах боломжгүй буюу баяжмал хэлбэрээр гаргаж зарна. Баяжмалыг олборлохын тулд уурхайд өрөмдлөг, тэсэлгээ, тээвэрлэх, баяжуулах процессууд шаардана гэдгийг хэлье.

Ингээд эдийн засгийн үр ашгийг тооцоод үзвэл төслийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд 7 жил зарцуулах бөгөөд 982 тэрбум төгрөгийн орлого олох нь. Жилд л 300,000 тонн хүдэр олорлоно. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-н нэг өдрийн олборлолтоос хоёр дахин бага. Нийт уурхай дахь хэмжээ нь 6 сая тонн хүдэр болон хөрс. Энэ нь ЭТТ компанийн 3 өдрийн л ажил. Ийм л жижиг төсөл.

Долоон жилийн хугацаанд 982 тэрбум төгрөгийн орлого олоод, 652 тэрбумын зардал гаргана. Татвар, шимтгэл, хураамжаа төлөөд 250 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үлдэх юм билээ. Click To Tweet

Нөгөө талаар, 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төслөө хэрэгжүүлэхээр банкнаас  зээл авъя. Банкны дүрмийн дагуу 30 хувийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө санхүүжүүлж, 70 хувьд нь банк зээл олгоно. Тэгэхээр банк ханатал нь зээл олголоо гэхэл 20-22 тэрбум төгрөг байх нь. Тэрнээс өндөр зээл олгох нь эрсдэлтэй гэж банк үзнэ.

Гэтэл одоо ҮАБЗ популист амлалт өгч, 20 хүрэхгүй тэрбум төгрөгийн зээл банкнаас олгох боломжтой төсөл дээр Хөгжлийн банкнаас 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргах гэж байна. Click To Tweet Салхитын мөнгөний орд өөрөө тэтгэврийн зээлийг тэглэхэд баталгаа болж чадахааргүй жижиг орд.

Энэ талаар манай уул уурхай, геологийн мэргэжлийн холбоод үгээ хэлж, ТЭЗҮ-ийг ярих ёстой.  Нэгэнт төсөл ийм жижиг тул Монголбанк цаана нь мөнгө хэвлэж энэ төслийг хэрэгжүүлэхээс аргагүй гэж харагдаж байна” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ