
McDonald’s-ийн шинэ гүйцэтгэх захирал Крис Кемпзински компанийнхаа ажилчдыг ажлын дараа хоорондоо дотно холбоо тогтоох тэр бүү хэл хамтдаа бааранд орох, сээтэгнэхийг хориглож байгаагаа мэдэгджээ. Энэ тухай топ менежертэй уулзах уулзалтад оролцсон АНУ, Их Британи, Герман, Франц, Швейцарийн компанийн ажилтнууд дурдсан тухай Wall Street Journal мэдээлжээ.
WSJ-ийн мэдээлснээр ажлын дараах хамтарсан амралт нь ажилчдыг илүү нийгэмшүүлэхэд тусалсан бөгөөд компанийн тэргүүн асан Стив Истербрук ийм зан үйлийг дэмжиж байжээ. Гэсэн хэдий ч Истербрукийн албан ёсны романтай холбоотой дуулиан, түүнийг ажлаас нь халсны дараа шинэ гүйцэтгэх захирал нь ажилчдынхаа дотно харилцааг хориглож байгаа нь энэ аж.
“Би шилдэг менежер бүрийг ажиглаж, энэ нь бидний үнэ цэнэтэй нийцэж байгаа эсэхийг өөрөөсөө асуух болно. Хэрэв тэгэхгүй бол тэдгээр нь удирдлагад байхгүй болно” гэж Кемпзинскийн өгүүллээс иш татжээ.
2019 оны арваннэгдүгээр сард Макдональдсын ерөнхийлөгч Стив Истербрук нь харьяа алба хаагчтайгаа харьцаатай байсны улмаас огцорсон. Истербрукийн дэд ерөнхийлөгч Дэвид Фэйрхерст өөрийн хүсэлтээр огцорчээ.
Дэлхийн хамгийн том түргэн хоолны McDonald сүлжээ нь 38 мянга орчим цэгтэй. Тус корпораци нь АНУ-ын хамгийн том компаниудын жагсаалтад багтдаг. Рестораны тоогоороо энэхүү сүлжээ нь Америкийн өөр нэг компани болох Subway-ийн дараа хоёрдугаарт ордог.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
MONGOL TEGSEN CHINI YU BEE HUZUU SEEREEREE HOLBOJ IREEL UUJ IDNE AIMAR BALIAR GUILGACHINGUUD
zov tegj baij ajliin bairand belgiin daramtiig zogsoono. tsug ajillaj baigaa hun daramtlaad baih hetsuu shuudee mongo oloh gej yadaj baigaa humuusiig