Эрх барьж буй нам л тойрог,мандатын хуваарилалтаа шийддэг уламжлалтай

Сонгуулийн жил гараад шуугиан тасрахгүй л байна. Энэ дунд ирэх сонгуулийн мандатын газрын зургийг хэрхэн зурж байгааг, түүнийг шуугиулж олны хүртээл болгохоор зарим нь уухайлах.

Гэхдээ эрх баригч нам сонгуулийн нэг тойрогт хэдэн мандат оногдох мэтийг бол хэний ч оролцоогүйгээр шийдэж орхидог уламжлал Монголд аль хэдийн тогтчихсон юм.

Харин тэгж дураараа тойрог мандат хуваарилаад алдах тохиолдол гарсаар ирснийг сануулах нь зүйтэй.

Наад захын жишээ гэхэд өнгөрсөн 2016 оны сонгуулийн өмнө АН сонгуулийг жижиг мажоритараар явуулахаар болгохын сацуу өөрсдийн ялна гэж бодсон газруудад тойрог мандат нэмж, МАНын магадлалтай аймгуудын мандатыг хассан . Түүгээр ч үл барам зарим тойргийг зурахдаа нэг аймгийн баруун зүүн сумдыг нэг тойрогт багтаах мэтээр хачин юм хийсэн. Тэр нь бүр онигоотой өрнөсөн .

Нийслэлд тойргууд нэмж 28 болгосон ч сонгуулиар 3-хан тойрогт ялж 25-ыг алдаж байсан. Эрх баригчид өөрсөддөө хэт эрдээд тойрог мандатаар хэт оролдвол ийм зүйл тохиолддог гэдгийг л мартаж боломгүй .

Гэхдээ энэ удаагийн сонгуулиар тойргуудад мандат хуваарилахдаа анхаарах асуудлууд байгаа нь нууц биш. Тухайлахад ганц мандаттай аймгуудыг хоёр болгох гэх мэт. Гэхдээ Нийслэлд хүн амын бараг тал нь сууж байхад УИХ-ын гишүүдийн дор хаяж 3/1 нь сонгогдох ёстойг бодолцож үзэх ёстой.

Гэвч одоогийн гарч байгаа мэдээллүүдээс харвал энэ нь бас л худлаа болох бололтой. Хөвсгөл, Өвөрхангай аймгууд яахаараа 4 мандаттай болдог юм. Их үсрээд 100 гаран мянган хүнтэй л байгаа биз. Тэгвэл 360 мянган хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд 5 мандаттай байх ёстой вэ. Үүнд л шударга бус байдал байгаад байна. Ингээд ярихаар тойрог мандат дээр хүн ам чухал биш ээ газар нутаг хамаардаг юм гэсэн хариу өгдөг.

Зарим гишүүд нь 10 гаруй мянган сонгогчийг бас нэг хэсэг нь 50 мянган сонгогчийг төлөөлдөг ийм асуудал л хамгийн шударга бус баймаар санагдана. Үүнтэй холбоотойгоор зарим нам тухайлбал ХҮН энэ асуудлаар ҮХЦ-д хандах гэж байгаа гэсэн. Гэвч тогтсон уламжлалыг давж чадахгүй нь тодорхой.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ