Сонгуулийг зургадугаар сарын 24 буюу лхагва гаригт явуулах санал хүргүүлжээ

2020-01-08

Сонгуулийн Ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд зохион байгуулах хүсэлтээ УИХ-д хүргүүлжээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 9.9.2-т “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна”  гэж заасан. Энэ өдөр нь лхагва гариг таарч байна.

Мөн хуулийн 9.9.3-т “Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна” гэж заасан байдаг. Click To Tweet

УИХ дээрх саналыг хүлээн авч, баталсан нөхцөлд УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-нд болно гэсэн үг юм. УИХ  намрын чуулганаа өндөрлүүлэхээс урьтаж, сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг шинэчлэн батлах шаардлага үүсээд байгаа. Хуульд зааснаар эл асуудлыг хоёрдугаар сарын 1-ээс өмнө батлах ёстой.

2020 оны УИХ-ын сонгуульд 1.9 сая орчим иргэн саналаа өгөх урьдчилсан тооцоо бий. Мөн энэ сонгуулийн онцлог нь гадаад улсад амьдарч байгаа Монгол иргэд саналаа өгөх боломжгүйгээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ