
Австрийн Ерөнхийлөгч Александр ван дер Белленд хоёр дахиа тус улсын Канцлер болсон Себастьян Курцын удирдсан засгийн газар тангараг өргөнө. Энэ тухай 1-р сарын 7-нд ТАСС мэдээллээ.
Шинэ эвслийн засгийн газарт Курцын удирддаг Австрийн Ардын нам (ANP), Ногоон нам орсон байна. Ногоон намын дарга Вернер Коглер дэд канцлер, Соёл, урлаг, төрийн алба ба спортын сайд болжээ.
Ван дер Беллен Австрийн анхны эмэгтэй канцлер Бригитте Бирлейн тэргүүтэй шилжилтийн засгийн газрыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
9-р сарын 29-нд Австри улсад парламентын сонгууль болсон. Австрийн Ардын нам 37.2% санал авсан. SDPA 22 хувийн саналтайгаар хоёрдугаарт орж, 16 хувийн саналаар удаалав. Ногоончууд 14.3% гэсэн амжилтаар 4-рт, тавдугаарт, Шинэ Австри ба Либерал форум (NEOS) 7.4% -ийн саналаар удаалсан_ юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй