“Мөсний хатан” гэгдэх хар тамхины наймаачин С.Баярмааг хил дээрээс саатуулжээ

“Мөсний хатан” хэмээх нэрээр хар тамхи хэрэглэгч, худалдан авагчдын дунд танил болсон гэгддэг иргэн С.Баярмааг хууль сахиулагчид хил дээрээс саатуулжээ.

Тэрбээр бусдаар хар тамхины төрлийн бодис хил давуулан авчруулж, удаа дараа худалдсан хэрэгт холбогдоод байсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс 10 жилийн хорих ял сонсжээ. Гэвч давж заалдах, хэрэг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлөх арга хэрэглэн хугацаа идэж явсаар хил давж зугтсан гэдэг нь тогтоогдсон байна.

С.Баярмаа нь Х.Мөнх-Эрдэнэ гэх залууд есөн удаа БНХАУ-аас нэг килограм орчим хар тамхи оруулж ирэх даалгавар өгсөн нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон гэгддэг юм.

Ийнхүү С.Баярмааг саатуулсан тул, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ