Барселона ирэх зун Дембелег зарж магадгүй

“Барселона” хөлбөмбөгчин Усман Дембелег зарах гэж байна. Ирэх зун тоглогч Каталаны клубээс гарах магадлалтай гэж El Desmarque-гийн эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Цуу ярианаас үзэхэд Дембелег Англи грандууд сонирхож байгаа аж. Тухайлбал “Манчестер Юнайтед”, “Челси”, “Ливерпуль”.  Үүнээс гадна “Ювентус”, “Атлетико”, “Байерн” ч тоглогчийн төлөө өрсөлдөнө гэж мэдэгдэж байв

“Барса”-д ирээдүй нь эргэлзээтэй байгаа өөр нэг хөлбөмбөгчин, хагас хамгаалагч Артуро Видаль 1-р сард клубээс гарахгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ