Австралийн гал түймрийг санаатай тавьсан хэргээр 24 иргэдийг баривчлан саатуулжээ

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн 24 иргэдийг улс даяар үргэлжилж буй аймшигт гал түймрийг санаатайгаар тавьсан хэргээр цагдаагийн байгууллагынхан баривчлан саатуулжээ.

Эдгээр 24 хүнээс гадна мужийн галын хоригийг сахиагүй 53, газар татсан тамхины иш, зурсан шүдэнзээ хаясан 47 иргэдэд  тус тус хуулийн арга хэмжээг авч байгаа юм.

Мужийн хуулийн дагуу санаатайгаар ойд гал тавьж, улс даяар газар аваад буй гал түймрийг эхлүүлсэн нь батлагдвал 21 жилийн хугацаагаар хоригдох ял оноох аж. Анхаарал, болгоомжлолгүй хандсанаас авахуулаад эрүүгийн хэрэг хүртэл хуулийн арга хэмжээ авна гэж тус мужийн цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон гал түймрийн талаар өнгөрсөн нэг дэх өдөр мэдээлэл өгөхдөө “24 хүний амь, 2000 айлын гэр үрэгдсэн. Түймэр эхэлснээсээ хойш 15 сая акр талбайг хамраад байна” хэмээжээ. Австрали улсын зүүн өмнөд хэсэгт байршилтай Шинэ Өмнөд Уэльс муж түймэрт хамгийн ихээр өртөж, их хэмжээний гарз хохирол учраад байна. Тус мужид хамгийн том хот болох Сидней хот багтдаг аж.

Эх сурвалж: abcnews

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ