Хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж,сонгуульд ашигласан хэрэгт Сү.Батболдын хүү Б.Баттүшигийн нэр дурдагджээ

Британийн улс төрийн зөвлөх үйлчилгээний “Кэмбриж Аналитика” компани фэйсбүүкийн 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, дэлхийн 65 улс орнуудын сонгуулийн үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн нь 2018 оны гуравдугаар сард илэрсэн.

Мөн энэ оны  нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  тус компанийн Бизнес хөгжлийн газрын захирал асан Бриттани Кайзер твиттерт компанийн үйл ажиллагаа яаж явагддаг, 2014-2018 онуудад ямар улсуудын сонгуульд нөлөөлөх үйлчилгээ үзүүлж байсан талаарх баримтуудыг дэлгэж эхэлсэн юм.

Эх сурвалж: HindsightFiles

Эх сурвалж: HindsightFiles

Хамгийн эхэнд твиттер сүлжээнд тавигдсан файлууд дотор 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөөр ажиллаж байсан тухай, Монгол улсын нэр хоёр ч удаа гарсан. Click To Tweet Ингэхдээ Монгол улс аль хэдийнэ үйлчлүүлэгч болсон, тавих санал бэлэн болсон тухай удирдлагуудын хооронд бичсэн мэйлд дурдагджээ. Эдгээр нь 2015 оны аравдугаар сарын 11-12-ны өдрүүдийн мэйл байв.

Эх сурвалж: HindsightFiles

Харин сүүлд цацагдсан файл дотор 2016 оны есдүгээр сарын 16-ны өдрийн дотоод мэйл багтжээ. Энэ мэйлд Монголын нэр дахин дурдагджээ. Click To Tweet Ямар нэгэн харилцаа, холбоо тогтоосон эсэх талаар нээлтийн арга хэмжээнд урьсан гэсэн бол харин уулзалт товлогдсон эсэх талаар дахин нягтлах шаардлагатай гэж өгүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ