
Тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэн зөвлөмжийг дэмжиж, нэн яаралтай хуулийн төслийг өргөн барихаар шийдвэрлэлээ.
Тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг өнөөдөртөө багтааж УИХ-д өргөн барих аж. НХХ-ийн сайд С.Чинзориг уг хуулийн төслийг өргөн барина. Ингээд энэ сардаа багтааж ахмадуудын зээлийг тэглэхээр болсон аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй